С.Бямбацогт: Бүгдийг нь 1 хувийн татвартай болговол төсвийн орлого 27 тэрбум төгрөгөөр буурна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: ААН-үүдийн орлогын албан татварыг 1 хувь болгох тухай хуулийн төслийн үүх түүхийг мэдэх юм. Өнгөрсөн парламентаар Я.Содбаатар нарын гишүүд энэ хуулийг санаачилж өргөн бариад анхны хэлэлцүүлэг нь хийгдсэн. Үүнтэй зэрэгцэж АН-ынхан тухайн үед татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай энэ хоёр хуулийг хэлэлцээгүй. Хэрэв АН-ынхан энэ хуулиа өргөн барих хүсэлтэй байгаа бол хамтад нь хэлэлцүүлээд явах нээлттэй.  МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ хуулийг оруулаад Засгийн газар  хууль болгоод оруулж ирсэнд талархалтай байна. Өнгөрсөн парламентад энэ хуулийн төслийг хэлэлцсэн бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 126 мянган ААН-ийн 50 хувь нь хаалгаа барихгүй байж болох байсан юм билүү. Эдийн засаг сайжраад ирэхээр бусад салбаруудаа хөнгөлөлтөд хамруулах чиг барьж байгаа юм байна.  Хуульд зөвхөн үйлдвэрлэлийн салбарыг  оруулж ирж байгаа нь өрөөсгөл байна. Нөхцөл байдал нь хамгийн хүнд байгаа нь үйлчилгээний салбарынхан. Үйлчилгээний салбарынханг хөнгөлөлтөд оруулбал татвар хураалтын хэмжээ ямар хэмжээнд буурч байгаа вэ? Хамрах хүрээгээ өргөжүүлэх шаардлагатай байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд С.Бямбацогт: Засгийн газраас тэргүүлэх ач холбогдолтой гэж дөрвөн чиглэлийн ААН-үүдыг татварын хөнгөлөлтөд хамруулах асуудал оруулж ирсэн. Монголынхоо малын гаралтай түүхий эдийн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох улмаар үүнийг дагасан ажлын байрыг бий болгох цаашлаад экспортод гаргах, валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих ёстой. Импортыг орлох эх орондоо үйлдвэрлэж болох бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, гадагшаа урсгах валютыг багасгаж, дотооддоо ажлын байр  нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн салбарыг онцолж байгаа. Худалдаа үйлчилгээг оруулж ирээгүй. Зайлшгүй шаардлагатай гэж үзээд тодорхой нэмэгдэх салбарууд оруулж ирэх нь УИХ-ын эрхийн асуудал. Хэлэлцүүлгийн шатанд яригдаад, оруулаад явах боломжтой. Татварыг тэглэхэд бүртгэл тооцооны асуудал нэлээд төвөгтэй болж ирнэ. Тооцоо хяналттай байх үүднээс 1 хувь гэж оруулж ирсэн. Нийт ААН-үүдийн 97 хувь нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой ААН-үүд байдаг. Эдгээрийг бүгдийг 1 хувийн татвартай болговол төсвийн орлого 27 тэрбум төгрөгөөр буурна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-10-10 11:27:30
    Юм бичиж байтал утга агуулгаа дуусгаагүй байтал үгнийх нь хэмжээ дуусчих юм. 144 тэмдэгтээр ер нь юуг бичих юм бэ
    103.10.22.84
    Мэдэгдсэн Хариулах
  • яүёхши 2016-10-10 11:21:45
    Юм бичэх гэхээр энэ хэдхэн үгний хязгаарт нь багатахгүй балай сайт вэ.
    103.10.22.84
    Мэдэгдсэн Хариулах
  • р 2016-10-08 14:45:46
    Бүгдийг нь оруулж байж та нар амлалтандаа хүрнэ
    49.0.204.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялгаварлаж болохгүй 2016-10-07 14:47:47
    Бүх ААН-үүдийг хамруулаарай
    202.9.40.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-07 07:09:38
    Бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулах хэрэгтэй Ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ Худалдаа үйлчилгээний салбарыг оруулах хэрэгтэй шүү дээ
    202.131.233.10
    Мэдэгдсэн Хариулах