Б.Жавхлан, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажлын хэсгийг ахлана
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсгийг байгууллаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгууллаа.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudalch site 2016-10-25 17:15:20
    ene zahialgtai hudal medeelel baina aa
    103.23.51.17
    Мэдэгдсэн Хариулах
  • АМЬДАА 2016-10-08 05:55:57
    ДАНДАА ДУУЧИН ЖҮЖИГЧИНГҮҮД ККК...
    202.179.25.144
    Мэдэгдсэн Хариулах