Нэгдүгээр төрөхийн тааз хагалгааны үеэр нуржээ
Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын    мэс заслын өрөөний тааз, хагалгааны үеэр нуран унажээ. Энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд болоод эмч нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  тухайн үед хагалгааны өрөөнд байсан эмч хэлэхдээ “Бид 11.00 цагийн байдлаар өвчтөн Ж-д хагалгаа хийж байсан юм. Гэтэл энэ үеэр агааржуулалтын хоолой хөдлөөд эхэлсэн. Далдалсан байсан гурван хаалт эвдэрч тааз хөдлөөд аюултай байсан. Агааржуулалтын хоолой яг л хүн явж байгаа юм шиг хөдлөөд байсан. Тиймээс бид өвчтөнөө өөр өрөөнд шилжүүлж хагалгаа хийсэн. Аюултай байсан тул дараагийн өвчтөнөө ч бас бид өөр өрөөнд хийсэн.Хэрэв тэгээгүй бол 13.00 цагийн хагалгааны үер тааз шууд нуран унаж, хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах эрсдэлтэй байлаа” хэмээн ярилаа. 

Тухайн өдөр энэ өрөөнд таван мэс засал хийхээр төлөвлөсөн байжээ. Улмаар төлөвлөгөөт  мэс заслуудыг  өөр өрөөнд хийжээ. 

Тус эмнэлгийн даргын хэлж буйгаар давхар тааз буюу дүүжин тааз нь  бүхэлдээ нурж, унасан байна. Ингээд цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч ирж, үзлэг шинжилгээ хийсэн байна. 

Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн  барилга “Сентерра Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар  баригдаж, 2013 онд ашиглалтад орж байсан юм. Харин барилгын гүйцэтгэгчээр “Цаст констракшн” ХХК ажиллажээ. 2010 онд эхэлсэн барилгын ажлыг 2011 онд хүлээлгэн өгнө гэж байсан ч хойшилсоор 2013 онд хүлээлгэн өгч байсан билээ.

Нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон тус эмнэлгийг 1.4 тэрбум орчим төгрөгийн үнэтэй АНУ, Герман, БНХАЦ-ын эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглосон хэмээн тухайн үед албаныхан мэдээлж байсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Газар хөдөлбөл 2016-10-09 14:42:22
    Миний айж явдаг сэтгэл зовоосон зүйл бол энэ их чанаргүй барилгад амьдарч байгаа гэр бүлүүд газар хөдөлбөд бүгд байхгүй болго гэж бодохоор л айдаг шүү
  • зочин 2016-10-07 09:36:34
    Одооны сайхан барилгуудын чанар нэг иймэрхүү л байгаа юм даа
  • Лили 2016-10-07 09:08:29
    Хагалгааны үед нурсан бол маш их эрсдэл гарах байсан харин ч азтай байна.
  • jochin 2016-10-07 08:43:23
    dvvjin daazand chohiulaad vhtel neleen zai bna . svrtei um be
    • hi  2016-10-07 09:09:55
      chinii hamag yumiig neechihsen bhad duujin taaz nurwal yu boloh bsniig bodood uzeech. ene nohtsol bdal surtei zvil bish chinii naa bodol l teneg bna daa
  • Тэнэг сэтгүүлч 2016-10-07 07:46:06
    Хагалгааны үеэр нуржээ гэж гарчиглахаар яадаг байна? Эмч өвчтөнгүй дарагджээ гээд биччихээч нэртэйгээр нь
  • хотын иргэн 2016-10-07 06:00:26
    барилгын ажлыг муу гүйцэтгэсэн "Цаст констракшин" ХХК-ий захиралууд, барилгыг хүлээж авсан улсын комиссын дарга нарыг цаазаар авсугай...гэвэл хариуцлагатай бо...