Батаарын гэрийг тохижуулахад мөнгө дутжээ
Алдагдаж, алсын Америк хүртэл хэл ам хийж байж авчирсан батаарууд гэртэй болсон ч тохижиж амжилгүй наадамтай золголоо. Үлэг гүрвэлийн музейн байрны засвар дуусаагүй, саяхныг хүртэл бараг л нуранги дунд байсан бол баярын өмнөхөн хог хаягдлаасаа салжээ. Үзмэрийн танхимын зураг төслийг гаргах, тохижилтын ажилд 60 гаруй хүн оролцож, өдөр шөнөгүй зүтгэж байгаа ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй аж. Учир нь санхүүгийн хүндрэл байнга гардаг.

ССАЖЯ-аас мөнгө төсөвлөж өгдөг ч хийх зүйлүүд их, дутуу зүйлүүд олон байгаа ажээ. Музей ийнхүү хаалгаа нээх болоогүй ч наадмын өдрүүдэд үзэсгэлэн гаргахаар зэхсэнээ өчигдөр нээлээ. Үзэсгэлэн 11 үзмэртэй ч батаар болон түүний ах дүүсийг үзэхийг хүссэн олон хүн байна. Мөн АНУ-ын барималчидтай хамтарч хөөсөөр урласан үлэг гүрвэлүүд амьд гэж андуурагдахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Үзэсгэлэнгээс олсон орлогыг батаарын гэрийг тохижуулахад зарцуулах юм байна.


3. ЦАСАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Араг яс 2014-07-09 03:31:19
    Сангийн яам мөнгө байхгүй гэх, араг ясанд байр засаад байдаг. ССАЖЯаманд өөр хийх ажил байдаггүй юм уу. Энэ яамыг татан буулгаад өөр яамдуудад хэлтэс хэолтэсээр нь тараагаад өгчихмөөр юм!!!!
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах