Дундговь аймагт их хэмжээний цас оржээ

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ.  Тодруулбал,  тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузааны хувьд  Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан сумдаар 14-15 см, Луус, Цагаандэлгэр, Сайнцагаан сумдаар 8-10 см, бусад сумдаар 0-2 см цасан бүрхүүл тогтжээ. Шөнөдөө Өндөршил, Баянжаргалан сумдаар 12-14 м/с, бусад сумдаар бусад хугацаанд 4-9 м/с салхитай байсан талаар Дундговь аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.