Нэмэлт элсэлтээр бүртгүүлсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэллээ
2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлсэн ч сугалаанд азгүйтэн, гэртээ үлдсэн 40 орчим мянган хүүхэд байгаа.Засгийн газрын шийдвэрээр тэдгээр хүүхдүүдээс дахин 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгийн орон тоонд элсүүлэхээр болсон билээ. Ингээд нэмэлт  бүртгэл зарласан. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна.
 
Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсөн гэв.

Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд хийсэн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөнгөөр орсон биз  2016-10-07 03:22:35
    мөнгөөр орсон биз дээр нь хэлэхэд дарга нэртэй ухнуудын хувийн цэцэрлэг байх л даа.