Орон нутгийн замд ЦАСаар шуурч байна
Цаг уурын байгууллаггаас ойрын өдрүүдэд зарим нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна хэмээн анхааруулсаар байгаа билээ.

Одоогоор Чойр-Сайншанд чиглэлд Айраг суманд хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хальтиргаа гулгаа ихээр үүссэн байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Иймд зорчигч, тээвэрлэгч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

 

Аравдугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 8-нд зүүн аймгуудын хойд, баруун аймгуудын баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр,10-нд  зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 9-нд зарим газраар,10,11-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ө 2016-10-07 03:14:38
    үнэн юм уу? энэ сэтгүүлчид нээрээ балай туйлшрана шүү.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах