Чуулган, байнгын хороод хуралдана

Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдах юм байна. Мөн 10:00 цагаас  чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсгүүд байгуулах тухай.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл.

    olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.