Зээлийн батлан даалтын сантай холбоотой хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуулийг  2012 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.
 
Хэдийгээр батлан даалтын үйлчилгээг үзүүлж эхэлснээр 2014 оны эхний хагас жилийн  байдлаар 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан ч энэ нь  50 хүртэл ажиллагсадтай нийт 36800 аж ахуй нэгж, үйлдвэрийн 0.45 хувийг хамарч байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй  хэмээн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан тайлбарлалаа.
 
Цаашид зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн орон нутгийн хөгжлийн талаарх санаачлагыг нэмэгдүүлэх, орон нутагт зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хүргэх  боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг хууль санаачлагч нэмж хэлэв.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.