Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Амьсгалын замын цочмог халдварууд (салхинцэцэг, улаанэсэргэнэ,  гахай хавдар, ёлом, халдварт эритема, менингит) нь өвчилсөн хүний ханиаж найтаах үед амьсгалын замаас дусал хэлбэртэйгээр  болон халдвартай хүний хамар амны шүүрлээр дамжин хүнээс хүнд халдварладаг.

Урьдчилан сэргийлэхийн тулд:
•    Агааржуулалтыг 2 тутамд 5-15 минутаар, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж
•    Улирлын байдалд тохируулан, даарч хөрөхөөргүй, дулаахан хувцаслах
•    Тогтмол цагт илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх
•    Амны болон гарын ариун цэврийг сайтар сахих
•    Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах
•    Хүн амын нягтрал ихтэй газраар явахдаа амны хаалт хэрэглэж хэвших

Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд :
•     Өвчний шинж тэмдэг илэрсэн үед өрхийн эмчид хандах
•    Хамар залгиурын шүүрлээр бохирдсон эд зүйлийг угааж, цэвэрлэж, халдваргүйтгэх
•    Эмчийн зааврын дагуу зохих хоол, хэвтрийн дэглэм баримтлан эмчилгээгээ хийлгэх
•    Бүрэн гүйцэд эдгэрсний дараа ажил, хичээлдээ явахыг зөвлөж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.