М.Шараповагийн шийтгэлээс хасчээ
Олон улсын талбайн теннисний холбооноос ОХУ-ын алдарт теннисчин М.Шараповаг мельдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж үзэн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасаад байсан. Тэгвэл спортын арбитрын шүүх эцсийн хариугаа танилцууллаа. Орос бүсгүйн шийтгэлээс 9 сарыг хассан байна.

Тэгвэл орос бүсгүй тэдний шийдвэрийг ч эсэргүүцэж шат шатны шүүхэд хандахаа сошиалаар дамжуулан мэдэгдээд байна. 15 сар хүлээж чадахгүй гэдгээ нийтлэжээ. Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Шарапова 2017 оны 4-р сараас эхлэн тэмцээн уралдаанд оролцож боломжтой болох юм.Учир нь энэ оны 1-р сард болсон Австралийн нээлттэй тэмцээний дараагаар авсан шинжилгээний хариу эерэг гарч, үүнээс хойш ямар нэг тэмцээнд оролцоогүй гэж үзжээ.

Мельдониум гэх бодисыг 2016 оноос эхлэн хориотой эм бэлдмэлд бүртгэсэн билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.