2.0-оос дээш голчтой оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдана

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан байгуулж”, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь нэмэлт тодруулга өглөө.

Оюутны хөгжлийн зээл нь бакалаврын ангийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5 хувийн хүүтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой юм. 

Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жлийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан гэж сайд Ж.Батсуурь хэллээ.  

2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган суралцагч, хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гарчээ.

Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байна.
 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-06 13:01:21
    Манай оюутнууд гадаад хэл парЕр нь гадаад хэлгүй сэхээтнийг ямар сэхээтиэн гэдэг юм..Иймд доор хаяж тофелийн 500 оноо авсан байх журмыг оруулмаар бна.
  • Батаа 2016-10-06 09:11:29
    Энэ одоо хэнд ч хэрэггүй энэ олон сургууль хэзээ цэгцэрэх вэ
  • zocin 2016-10-06 08:31:17
    yneheer sain syrdag oiutnaa zob songoosoi,gadnii orond olon tetgemj tyslamj baidag,golcz dyn 4ees deesz baidag,mongold bolhoor arai szdee yadaz3geecz
  • иргэн 2016-10-06 07:34:41
    ядаж 3 аас дээш голчтой оюутанг зээлд хамруулаач ээ.