Монголын баялаг монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ. Процесс ердөө энэ юм билээ. Одоо тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэнэ. "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосон нь монголчуудын хувьд том дэвшил гэдгийг гадныхан хэдүйн бичээд эхэлсэн. Харин ойрын хугацаанд монголчууд дотроо авах нь зөв, авах нь буруу хэмээн хоёр хуваагдаад эхэлсэн нь гадныхныг гайхшруулж орхилоо. Энэ тухай оросын хэвлэлүүд бичсэнийг та бүхэн сошиалаас харж байгаа байх. Тэд нэгэн сонин гаргалгааг хийжээ. “Монгол зарим нэг улстөрч "Эрдэнэт" үйлдвэрийг монголчууд хуйвалдаад авчихлаа гэж байна. Хэрэв тийм зэвүүн үйлдэл хийж манай "Ростех" компанийн эзэмшиж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авчихсан юм бол бид эргүүлж авахын төлөө тэмцэх ёстой” гэж. Оросууд ингэж үзэж байгаа бол, тэр нь хэрвээ үнэн юм бол тэрхүү гайхамшигтай хуйвалдааныг хийж монголчуудын хагас зуун жилийн мөрөөдөл болсон "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож чадсан тэдэнд баатар цол өгье. Гадныхны үнэлэлт дүгнэлтээс харахад ийм сонин, бидний бодож байгаагаас тэс өөр үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Тэд цааш нь бас бичжээ, “Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна” гэжээ.

Монголчууд минь дээ, гадныхан ингэж харж, анаж, магадгүй өнөөдрийн энэхүү монголчуудын хоорон дахь яс хаялтыг гадныхан хийж байж ч мэдэх нь. Хэрэв зээ тийм биш юм бол монголчуудын тамын тогооны үлгэр өнөөдөр өрнөж байгаа юм байна. Дорж аваад байхдаа яадаг юм, би л авах байсан юм гэсэн зөвхөн монгол хүнд байдаг атаархал. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлдээ хэт автсан зарим нэг улстөрч нөхдүүд "Эрдэнэт"-ээр ийнхүү өөрийгөө баатар болгон харуулах гэж ард түмний тархийг угааж байна. Зүгээр л бизнесийн зарчмаар явагдсан энэхүү наймаа өнөөдөр Монголд хамгийн аймаар улс төр болон хувирлаа. "Эрдэнэт" үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил байдаг байсан бол улстөрчид ингэж улайран оролцохгүй байсан. Бүх зүйл нь далд байсан учраас л өнөөдөр "Эрдэнэт"-ийн төлөө үхэлдэж байна. Далд юмны цаана юу ч хийж болдог шүү дээ. Жишээ нь Оросын мэдэлд 49 хувь байх хугацаанд тэднээс санхүүгийн тайланг нь авах бүү хэл аашлуулдаг байсныг бүгд мэднэ. Одоо Монголын мэдэлд ирлээ. Манай татварын байгууллагууд дарамталж байгаад авна. Хэрэв зээ тэр “Монголын зэс” компани тайлангаа удаах юм бол захын нэг байцаагч давхиж очоод дансыг нь хаачихна. Ингэхгүй гээд яах юм. "Эрдэнэт" үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болчихсон юм чинь.

Эрдэнэт үйлдвэрийн агуулах гурван жил тутамд нэг удаа шатдаг байсныг санаж байгаа хүн байна уу. Аймаар том агуулах нь шатсны дараа сэтгүүлчид ганц л зүйл тэднээс асуудаг байсан. “Хохирол нь хэд вэ” гэж. Нэг ч удаа хариулт авч үзээгүй. Яагаад гэвэл тэнд дүүрэн хог байдаг байсан. Өнөөдөр боож үхэх гээд байгаа улстөрчдөөс эхлээд захын нэг мэргэжилтний шахаас гэхэд хэдэн мянган жил хэрэглэх ч хугацаа нь дуусчихсан каноны хороос эхлээд таван сая бэлгэвч хүртэл байдаг байлаа. Дээр нь оросуудын шахсан хог шаар бол тонн тонноор байдаг. Тэр бүгд нь хэрээс хэтрээд, ухаандаа баригдах дээрээ тулаад ирэхээр агуулахаа шатаачихдаг. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгө, бараа материал байсан, түүний хор хохирол хэдэн тэрбум болсон тухай дүгнэлт түүхэндээ гарч байсангүй.

Эдгээрээс худалдах, худалдан авах гэрээ бол хамгийн том нууц. Хамгийн том бялуу. Үүнийг мэддэг хүн Монголд гарын арван хуруунд л багтана. Үүний цаана бүр ч том луйвар бий. Түүнийг энгийн иргэний түвшинд ойлгуулж бичих нь их түвэгтэй. Үнэндээ энэ бүгдийг нийгэмд ил болгочих юм бол "Эрдэнэт" үйлдвэр рүү зүглэх нохой ч олдохгүй. Тэгвэл “Монголын зэс” гэж хувийн компани авснаар энэ бүгд ил тод болно. "Эрдэнэт" үйлдвэр гэж номхон тэмээ ноолоход амар газар байхаа болино. Тэгэхээр тийшээ байнга гүйдэлтэй байсан луйварчид өнөөдөр боож үхэлгүй яах юм бэ.

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирснээр, тэр дотроо 49 хувийг нь Монголын үндэсний хувийн компани эзэмшдэг болсноор иргэн Бат та жижигхэн оёдлын цехтэй бол энэ үйлдвэрийн тендерт ороод үнийн саналаар бээлий нийлүүлэх боломжтой болно. Яагаад гэвэл хувийн компанийн үйл ажиллагаа хамгийн шударга, эрүүл байдаг. Тэд тендер зарлаж хамгийн боломжтой үнийн саналыг шалгаруулна. Харин Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй. Ийм бэлэн сайхан хоолоо улстөрчид юу гэж алдахыг бодох юм бэ. Ийм их ашиг орлогоо ард түмэнд алдах уу, эс алдах уу гэдгийн төлөөх аймшигт тулаан өнөөдөр ид өрнөж байна. Яаж ч бодсон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг монгол хүн л авч байвал сүүний гарц нь нэмэгдэнэ. Төсөвт их мөнгө орно. Энэ мөнгө эмч, багш, цагдаа... гээд төрийн албанд өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүсийн цалин хангамж урамшуулал гээд төсвийн бүх л салбарт маш том санхүүгийн тэлэлт авчирна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн зуун тэрбумыг улстөрчид, том дарга нарын халаас руу алдаж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн гунигт түүх дуусгавар болж байтал шахааны тэрбумтнуудын том арми байлдааны фронт нээлээ. Ард түмний тархийг угааж эхэллээ. Жинхэнэ үнэн бол ард түмний гарт "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь ирсэн гайхамшигтай түүхэн үйл явдал болж байна шүү дээ. Монголын нэг компани байдгаа бараад Монголынхоо баялгийг оросуудаас авч чадсанд гадныхан гайхан биширч байхад харин эсрэгээр зарим нэг монгол хүн хорсон зэвүүцэж байгаа нь хорвоогийн ховор жигтэй үйл явдлын нэг байх л даа, хөөрхий. Монголд л ийм юм байдаг байх. 

 
П.ХАШЧУЛУУН
ӨДРИЙН СОНИН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-10-11 10:32:49
    Orsuud tegeed buh mongolchuudad zarkad neelttei huvitsa ene ter gargaad bj bhiim bhdaa.
  • Zochin 2016-10-08 21:11:26
    Neelttei hudaldaa yagaad yavuulsangui ve? Huvitsaa helbereer une hayaltsuulan hudaldaj boloh baisan sh Dee.
  • Ard 2016-10-08 05:50:49
    Mongoliin ard tumniih, ternees hen negen oligarhi gadnii gar hol bolson hunii halaasand oroh yosgui
  • tsookhuu 2016-10-07 15:58:18
    Хэн нэгэн хувь хүн биш Төр авах ёстой гээл бна. 51% нь Монголыг тэжээж байсан. 49% н ашгийг нь шуналтай 3 хүн аваад бна
  • b 2016-10-07 13:32:52
    Ingej taltsahin orond 100 huvi turd baij bolohgui gej u...Nuguu aihtar shilen dans yu bolov o...
  • Batbayar. 2016-10-07 06:23:40
    Mungutei hun dagaj daldganadag muu baas. Eh oronoo uchuuhench boddoggui hhbank udahgui dampuurnaa
  • жирийн иргэн 2016-10-07 06:22:58
    Эрдэнэтийн 49хувь Монгол шилжсэнд эсэргүүцсэн хүн байхгүй.Харин Монгол нэрээр 1 хүний хувийн өмчлөлд орсонд гайхаад, эсэргүүцээд байна.Тэр хүн нь ноотой учраас....
  • Түвшин 2016-10-07 06:02:41
    Хашчулуун докторыг би хувьдаа хүндэлж явдаг. Гэхдээ энэ нийтлэлийг тань уншаад мөнгө таныг ч бас худалдаад авчихаа юу даа гэсэн бодол төрлөө.
  • zochin 2016-10-07 05:01:57
    Ard tumnii medeld irsen odoo harin MAN yah geed baina
  • zochin 2016-10-07 03:41:35
    Битгий хуц. Монголын баялаг Монголынх биш хэдэн луйварчидынх болсонд гол учир нь байгаа юм.Захиалгаар бичсэн гэдэг нь ойлгомжтой байна. Монголын баялагыг хэдхэн...
  • zochin 2016-10-07 03:28:05
    mongold irlee geed ulsad ugdug tatwar ni bgui boloood baihaar hend heregtei yum be? ter orsuudad ni bsan deer yum bishuu. ter tatwar ni alga bolood bna sh dee ...
  • zochin 2016-10-07 01:52:01
    HASHCHULUUN GUAI , TA OOROO ENE ULGERTEE ITGE.ODRIIN SONIN INGEJ BICHIHEER UNENIIG MONGOLCHUUD YAJ ,HAANAAS OLJ MEDEH YM BE. TARHI UGAAGCH.
  • fed 2016-10-07 00:36:04
    ard tumnii um bsan chin elbegdorjiinh bolsondl horsood bga um.
  • Bat 2016-10-06 18:22:20
    Ard tumnui medeld gelee genee. Bitgii tarhi. Elbegdorj terguutnuudiin gart oroo biz dee. Ulsad 20 terbum toloh 284 terbum toloh 2iin hoorond mon ih yalgaa baina...
  • Zochin  2016-10-06 15:38:59
    Elbegdorj aij sandraad unuudur baahan orilov he he Unen taniulah yumaa uuriiguu
  • Шударга байцгаая 2016-10-06 15:03:22
    Сонгуулийн өмнөхөн хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаад, хахуульд нь сонгуулийн сурталчилгааны зардлаа гаргуулжээ дээ. Тэгээд ямарч хариуцлага хүлээдэггүй
  • иргэн 2016-10-06 14:36:29
    Эрдэнэтийн үйлдвэрийн маргаан дагуулаад байгаа тэр хувийг Цэдэнбал даргын үр садад болон хүү Зоригтод өгчихвөл таарна
  • угй 2016-10-06 13:45:44
    яагаад гэвэл луйварчид авсан болохоор хорсч байна
  • ZZZZ 2016-10-06 13:13:48
    uursduus ni ursuud khiichikhsend l gol ni baigaa yum . booji ukhlee , khyatad l ochooguy bol boloo shuu dee . nyamka yagaad booji ukhekh ...
  • Батаа 2016-10-06 11:21:03
    Захиалгын сайт юм даа, харамсалтай байна. Зорилго нь арга замаа зөвтгөхгүй ээ. Эрдэнэт Монголд ирсэн нь сайн хэрэг, гэвч ийм бохир, хууль бус арга замаар биш.
  • бүү бур 2016-10-06 10:29:21
    Асуудал аливаа арилжаа ил тод, бохир бус явагдсан эсэхэд л байгаа юм. Нэн тэргүүнд Оросын тал МЗГт ямар үнэ, нөхцөл санал болгосон юм? МЗГ нь саналыг авсан эсэх...
  • Zochin 2016-10-06 09:34:05
    Mongoldoo 100% uldsen ny boloo yum bishuu, tegeed yah geed bainaa, Hyataduud yum uu Orosuud avsangui geed gashuudaad baigaa yum uu
  • зочин 2016-10-06 09:13:41
    Захиалгаар бичсэн гэдэг нь ойлгомжтой байна. Монголын баялагыг хэдхэн луйварчин завших болчлоо тийм л юм бол ард түмэнд хувьцаа хэлбэрээр гарга бид олуулаа тэр ...
  • Batuul 2016-10-06 08:37:02
    Монголын баялаг Монголынх биш хэдэн луйварчидынх болсонд гол учир нь байгаа юм....
  • Атаархуу ШАНТААЖ нямдорж 2016-10-06 08:33:20
    ШАНТААЖ Атаархуу Нямдоржийн Худлаа ЦРУ тарааж Гай чиркну БАЙГАА Гээд шуухэд ог
  • Davaa 2016-10-06 08:25:12
    Хүмүүс Оростоо л байвал дээр гэж бодоод байх шиг Оросууд биш ядаж 5 монгол гэр бүл нь ч болов идэж байг л дээ. Би бол гадныхан идэж байснаас дээр л гэж ...
  • hulsni nohoi 2016-10-06 08:16:01
    Hulsnii nohoi urvagch elbegdorjiin tarhi ugaaltig damjuulj baigaa uhaantai yum bizdee
  • ЗАХИАЛГАТ САРААЧИЛТ 2016-10-06 07:35:33
    ОРОСЫН ЯМАР ХЭВЛЭЛД ТЭГЖ БИЧЭЭ ВЭ ЭХ СУРВАЛЖАА БИЧ.ХЭНИЙ МӨНГӨӨР АВЦАЛДААГҮЙ ЮМ САРААЧААД БНА
  • эрка 2016-10-06 06:49:00
    Монголын талд яаж ирэв, учир битүүлгээр хэн авав гэдэг нь их сонин.АН,МАН-ны хэтэвч нэгтэнгүүдийн хийсэн луйвар.
  • Зочин 2016-10-06 06:41:10
    хэний захиалгаар бичсэнээ хэл
  • иргэн 2016-10-06 06:35:12
    наад мэдлэг боловсролгүй Хашчулуунаа халаач. Үүнийг сэтгүүлч гэх үү зохион бичлэгийн уралдаанд оролцогч 12-р ангийн үгүй 10 ангийн сурагч гэх үү.
  • Zochin 2016-10-06 05:59:26
    Ard tumend huvitsaagaar ogoh estoi bolohoos,erdenebileg,junai, elbegee,ganbold nar avch bolohgui l baimaar ymdaa....bi buruu bodood bainuu
  • зочин 2016-10-06 05:57:30
    битгий худлаа хуцаад бай хамаг байдгаа барсныг сэтгүүлч та яаж мэдээв
  • Zazaaa 2016-10-06 05:48:38
    Ene setguulchtee estoi sanal niilhgui bna,ard tumend irh esroi shuu,mongol ulsd huuli gedeg zuil bna uu ,zuvhun erh medeltenguud asuudliig oortoo ashigtai bol y...
  • !!! 2016-10-06 05:39:54
    Mongoliin medeld gedeg chini gariin 5 huruund bagtahtai guitei ger bul ideh bish shuu Hashchuluunaa Niit ard irgeded hurteeltei baih estoi yum za yu !!!!
    • keky 2016-10-06 06:05:55
      5 huruund bagtahtai guitei ger buliig ustgaad l boloo bish uu. tsaana ni hujaa l bgaa daa.