НҮБ-ын дараагийн тэргүүн хэн бэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж,  Бан Ги Мүнийг залгамжлагчийг сонгох зургаа дахь удаагийн албан бус санал хураалтыг зохион байгууллаа.  Ингэхэд 67 настай Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гутеррес олонхийн дэмжлэгийг хүлээжээ.

ОХУ-ын НҮБ дэх төлөөлөгч тэргүүтэй 15 улсын төлөөлөгчид тус санал хураалтын дараа Гутерресыг хамгийн боломжит нэр дэвшигч гэж тодорхойлсон байна.  Өнөөдөр албан ёсны санал хураалт болох бөгөөд үүгээр хэн Бан Ги Мүнийг залгамжлах нь тодорхой болох юм. Гэхдээ урьдчилсан хамгийн сүүлчийн санал хураалтад  Антонио Гутерресыг 15 орны 13 нь дэмжсэн тул бараг л хэн сонгогдох нь тодорхой болсон гэж ойлгоход болох аж. 

Харин Их Британи, Хятад, Итали, АНУ зэрэг таван орны төлөөлөл хэнийг дэмжих нь тодорхойгүй байна.

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • za bolio 2016-10-07 11:04:09
    Bitgii ineed hurgeed bai
  • зочин 2016-10-06 06:44:39
    португалыг тугал болгосон ерөнхий сайд хаданд гарчээ, дараагийнх нь монголыг үгүй хийснээрээ манай хүзүүгүй толгойд шаанс байгаа юм биш үү