
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
Харин Монгол Улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг 3 төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр "Биднийг сонс" хоёрдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон байна.
Б.Орхон
olloo.mn