Гэр бүлийн хуулиа чангалаач

Саяхан Дорнод аймгийн төв Хэрлэн суманд “захиалгат” гэх тодотголтой нэгэн хэрэг гарч, олны сэтгэлийг хирдхийлгэсэн. Тус сумын нэгдүгээр багт гарсан уг хэргийн улмаас долоон настай хүү амиа алдаж, иргэн Б гэгчийг дээрх хэрэгт холбогдолтой хэмээн үзэж, саатуулан шалгаж байгаа юм. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн эцэг гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэн, залуу бүсгүйтэй амраглаж байгаад түүнтэйгээ хамтран амьдрахаас татгалзсанаас үүдэн бүсгүй “амраг”-ийнхаа хүүгийн амийг хөнөөлгөх захиалга өгсөн гэлцэж буй. Гэр бүлээс гадуурхи харилцаанаас болоод бага насны хүүхэд хохирсон иймэрхүү тохиолдол өмнө нь тус аймагт гарч байсныг уншигч та санаж байгаа биз ээ.
 
Тухайн үед гурван ч хүүхэдтэй эрийг эхнэрээс нь салгаж, хамт амьдрах болсон эмэгтэй хүүхдүүдийнх нь нэгийг зүсч, тамласан байсан. Тэгвэл дараагийнх нь саяын хэрэг. Угаасаа гэр бүлээс гадуурхи харилцаа замбараагаа алдаж, эцэстээ хүний аминд хүрч эхэллээ. Сүүлийн үед амьдралынхаа цаг мөч бүрийг тоочиж суудаг болсон сошиал ертөндөд “хүний нөхөртэй явалдсан, амрагласан хүнийг ичтэл нь шэйрлэ” гэх мэтээр хэн нь ч мэдэгдэхгүй охидын зургийг ихээр тараах болсон. Хотод бол энэ мэтчилэн цахим ертөндөөр л “гэмтэн”- ийг гэсгээн цээрлүүлэх болж.
 
Харин хөдөө, орон нутагт янаг амрагийн явдал замбараагаа алдсан гэвэл хэтрүүлсэн болохгүй. Бүр сумынхан нь бүгдээрээ мэддэг, хүлээн зөвшөөрчихсөн гэр бүл ч байдаг юм билээ. Заримынх нь хүүхэд төрж, түүнийх нь эцэг хэн болохыг тэр гээд л шууд хэлж байх жишээтэй. Гэр бүлээс гадуурхи харилцаа энэ мэтчилэн хүрээгээ тэлж, гэр бүлийн нандин харилцаа, нэг нэгэндээ итгэх итгэл, бат бөх холбоо улам бүр алсран одож эхэллээ.Тиймээс Гэр бүлийн тухай хуулиа цаг үетэйгээ нийлүүлэн, чангатгах хэрэгтэй байна.
 
Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурхи харилцааны талаар А үсэг ч алга. Учир нь тухайн үед гэр бүлээс гадуурхи харилцаанд орсон этгээдийг намын хурлаар авч хэлэлцээд, хатуу донгодох, батлахыг нь хураах, ажлаас нь хөөх гэх мэтчилэн арга хэмжээ авч “гэмтэн”-ийг бүх насаар нь ичихэд хүргэдэг байсан гэдэг. Тэр хэрээр нэрээ сэвтүүлэх, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэх асуудал цөөхөн гардаг байсан нь тодорхой. Харин энэ цаг үед бол гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэх, бүр “нууц амраг” гээчийг хүлээн зөвшөөрөх шахам л замбараагүй, ил тод болж. Зарим нь ч бүр олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай гэж хүсдэг ч байж мэдэх юм.
 
Ямартай ч гэр бүлээс гадуурхи харилцаа, нууц амрагийн асуудал хэрээс хэтэрч, бэлгийн замын халдварт өвчин ч замаа алдаж, цаашлаад үр хүүхдийнхээ аминд хүртэл хүрч эхэллээ. Тиймээс л хуучин цагт дагаж мөрдөж байсан Гэр бүлийн хуулиа шинэчилж, чангаруулах шаардлага үүсээд байна. Хийх юм нь олдохгүй, хэлэх үгээ ч мэдэхгүй байгаа зарим гишүүд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, Гэр бүлийн хуулийг шинэчилчихээч.


Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ehner 2019-09-08 00:44:21
    Erchuud arai dendlee. Buur gemshihin orond buh erchuud iim. Uur huuhentei yavdaggui er hun gej baihgui gej yarih um. Yagad bid huni muug duuraih yostoi um
    59.153.112.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Уршиг нь гарч байна 2016-10-15 19:53:10
    Одоо цагт эр эмийн ариун чанар, эхнэр нøхøрийн нандин харилцаа, гэр бvлийн аз жаргалыг бvрэн эдлэхгvй хамтран амьдрагчаар дутуу дулимаг сэтгэлээр амьдрах болж...
    43.242.243.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Өм 2016-10-07 08:37:01
    Эхнэр нөхөрөөс гадуур садарвал хорих ял өгөх . Торгууль төлөх гэх мэт арга хэмжээг оруулж өгөх хэрэгтэй. Эрчүүд хаа сайгүй хүүхэд хийж мал шиг царайлах хулиа өө...
    103.26.195.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-06 13:21:35
    Нийгмийн ёс суртахнуун О заасан шд монголд
    59.153.114.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Yanhan 2016-10-06 12:42:00
    Ger buliin huulid huuhnuudiig er nuhruu huurch uur eriin zugaa bolj buzartaj bolohgui talaar 1 ch bhgui. Huuli togtoogchid uursduu no-toi bolohoor kkk...
    27.123.214.88
    Мэдэгдсэн Хариулах
  • лл 2016-10-06 09:52:39
    хаа сайгүй аймшиг. Зарим хүүхнүүд нөхрөөсөө салаад илүү овсгоотой баян хүнтэй сууж байна шүү дээ. Аймар, адилхан үр хүүхэдтэй байж.
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах
  • НУУЦ АМРАГ 2016-10-06 09:15:34
    НЭГ ХЭСГИЙГ НЬ ИЛЧИЛВЭЛ ҮР ХҮҮХЭД НИЙГМЭЭС ИЧЭЭД ДАРААГИЙН НУУЦ АМРАГУУД БАГАСАХ БАЙХ АА БАРИГДАХГҮЙ ГЭЭД Л ТҮМНИЙ ДУНД ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-10-06 07:27:06
    tm shvv svhbat abarga, jabhlan geed ene talaar turshlagatai gishvvd ih l bgaa daa. huuli sanaachlah erhee edleed shiideesei
    66.181.170.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-06 06:01:38
    Гэр бүлийн хуулийн заалтаа тодотго. Баталгаатай хэрнээ өөр хүнтэй амьдардаг малнуудаа цэгцэлмээр юм. Хуульгүй юм чинь чи хаачих юм гээд завхраад явж байна.
    103.229.123.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэр бүлийн хуулийг шинэчил 2016-10-06 05:52:57
    Гэр бүлийн хуулийн нэг эхнэр, нэг нөхөртэй байх, Үндсэн хууийн гэр бүл бол нийгмийн бүтэц гэх мэтээр тунхгийн чанартай зүйлээ амьдрал дээр баталгаажуул.
    202.131.230.45
    Мэдэгдсэн Хариулах
  • гэр бүлийн хуулиа чангал 2016-10-06 05:44:14
    гэр бүлээс гадуурхи амьдралтай эр эм нөхдүүдийг түний шившиг болго тэгвэл багасах байлгүйдээ. эх эцэг нь гуйгаагуй нэг гэрт ороогүй байж бөгсний
    124.158.93.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-06 02:25:59
    Нөгөө алтан цөгцний хэрэг, Өнөрмаагийн хэрэг шиг худлаа цуурхал тараахаа боль, ер нь цахимд худлаа юм бичих чинь нэг төрлийн сэтгэцийн өвчин гэсэн шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэр бүлийн хууль, ситуациудаа сайн судла 2016-10-06 02:09:26
    Ёстой доо хэлэх хийхээ олж ядаад суугаа шинэков гишүүд иймэрхүү нийгмийн эмзэг асуудлыг яая даа гэтэл нь судлаад шийдчих хэрэгтэй ш дээ.
    208.107.157.231
    Мэдэгдсэн Хариулах