“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад  төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав.

1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

2.  2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.

3.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.

4.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлхий ээж  2016-12-23 08:08:41
    Одоо яагаад ч 49 хувийг худалдаж авсныг эргүүлж чадахгүй Харин төр л 51 хувьдаа эзэн суух хэрэгтэй өөр гаргалгаа алга цаг алдах хэрэггүй Удвал хордоно
  • zochin 2016-10-06 06:59:01
    zugeer l tor zasag 51%-n erh medlee gartaa hurdan avch tsegtsleech ee MGL hoorondoo uchraa olohguimaa malnuud chin
  • 49% 2016-10-06 05:40:52
    49%-ииг нууцаар зарсан эрхэмуудииг сайн шалга . Их монго иджээ дээ...Их хуралын зовшооролгуй стратегиин уйлдвэрээ огоод туучихадаг яасан будуун зурхтэй ноход вэ...
  • Зочин 2016-10-06 02:18:43
    М.Энхболд АН-ынхантай нийлээд намынхан ч гэждээ эрлийзүүд нийлээд Эрдэнэтийн 49%-ийг Хятадад зарчихсан шүүдээ
  • !! 2016-10-06 01:57:40
    49 huwiig il tod duudlaga hudaldaagaar tegehdee gadnii neg ch kompani oruulahguigeer zowhon dotoodiin eh uuswer kompanid hudaldah heregtei !!
  • зочин 2016-10-05 12:33:45
    Сайн байна, Эрдэнэтийн 49 %-ыг буцааж авмаар.байна аа, тэгвэл хямралаас хурдан гарна даа
    • Сурэн 2016-10-06 02:03:53
      Юун хурдан гарах вэ? 500саяыг улс толохоор чинь улам хямардгийн бгаа биз дээ. Сайн бод!