Хуурамч хаяг ашиглан иргэдийг заналхийлж, их хэмжээний мөнгө авсан этгээдүүдийг шалгаж байна

Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна.

Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.