Эрлийз морьдын адил эрлийз улстөрчдийг тусгаарлах уу
Тун саяхан даа. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Херо”-той хамтран “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн хэргээр Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдан очиж, “Айлын хойморт, зурагтын дэлгэцээр битгий цус шинжлээд суугаад бай” хэ­мээн жаал загнуулаад сал­сан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг хилэг­нүүл­сэн “цус­ны шинжилгээ” буюу Монголын улстөр дэх эр­лийз, хурлийзуудын асуу­дал бол байнга л дэгдэж, хэ­рүүлийн алим үүсгэдэг онц­гой сэдэв гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ер нь ингэхэд эрлийз хүн, эрлийз адуу гэгч нь чухам юу вэ. Энэ асуудал яагаад ингэж олны анхаар­лыг гойд ихээр татаад байдаг хэрэг вэ.

Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын шүдлэн насны хурдан морьдын уралдаан долоодугаар са­рын 10-ны орой Хүй долоон худгийн ногоон дэнжид барианд орсон ч араасаа өчнөөн хэл ам таталж, эцэст нь 365 хоног хоол, нойроо хугаслан зүтгэсэн баахан уяачид “Эрлийз морь уралдуулсан” хэргээр буруудаж, бай шагнал хүртэх нь байтугай банга­дуулаад салсан удаатай.

Тэд­нийг айлгаж, ичээн бүтэн жилийнх нь хөдөл­мөрийг ганцхан хоромд устгасан буруутан нь Монгол гүүнээс төрсөн, араб аавтай эрлийз шүдлэн үрээнүүд байсан. Шүдлэн үрээнүүд барианд орсны дараахан баяр наад­­мын хурдан морины ко­мисс тун яаравчлан ху­ралдаж, сэрвээний өндрийг нь хэмжиж, сэжигтэй га­­даад шинж байдлыг нь нягтлан үзсэний дүнд эх­ний гуравт хурдлан ирсэн хөөрхий үрээнүүдийг “Эр­лийз” хэмээн цоллож, бай шагналыг нь хураан авсан билээ.

Уг нь Төв аймгийн Баян сумын Э.Анарын хээр шүд­лэн түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын Ц.Ганхүү­гийн хонгор халзан шүдлэн аман хүзүүдэж, айр­гийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын Л.Бат-Оргилын зээрд, айргийн тавд Төв аймгийн Лүн су­мын Б.Билэгдэмбэрэлийн зээрд халзан шүдлэнгүүд тү­рүүлэн барианд орсон билээ.

Харин Монгол гүүнээс гарч, Монгол уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнд ёстой л торгон ир нь ханаж, чивчийтэл чангарсан эдгээр шүдлэнгүүд морины комиссынхны тогтоосон сэр­вээний өндрөөс эхлээд сэ­жигтэй гадаад шинж байд­лаараа буруудаж, ийнхүү бай ч үгүй, банз ч үгүй хоцорсон түүхтэй.

Тэр үед морины комис­сынхны хийсэн тайлбарыг сөхөн харвал “Сэрвээ нь хэтэрхий өндөр, биеийнх нь урт монгол адуунаас сэ­жигтэй урт” байсан гэнэ. Энэ мэтийн сэжигтэй гадаад шинж байдлыг нь гарааны зурхайнаас шалгалгүй урал­дуулчихсан хэрнээ барианд оронгуут нь барьж аваад сайтар нягтлан шалгаж, нас, шүдийг нь үзсэн морины комиссынхны гавшгай, ша­ламгай ажиллагааг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ.
Уг нь сүүлийн жилүүдэд эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэж баахан хөрөнгө мөнгө зарж, сүртэй ажил зохион байгуулсан санагдана. Гэтэл гуравхан жил ч болоогүй байхад төрийн наадамд тэрхүү то­моохон будлиан гарсан.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнийг яс үндэс, шашин шүтлэг, удам угсаа, гарал үүслээр нь ялгаварлан га­дуурхахыг хориглоно” хэ­мээн заасан байдаг. Тэгвэл хурдан моринд зориулсан “Үндсэн хууль” зохиож ч болмоор юм шиг санагдах боллоо. Яагаад монгол гүү­нээс гарсан араб эцэгтэй морьдыг “Эрлийз, хурлийз”-аар нь ялгаварлан гадуурхаж хөлс, хүчээ шавхан зүтгэсэн хөдөлмөрийг нь дэвслэн хаяна вэ.

Энэ жишгээр тооц­­вол эрлийз морьдыг ту­­сад нь уралдуулдаг шиг Монголын улстөрд хувалз шиг гүн, бат шигдсэн эр­лийз, хурлийз улстөрчдийг тусад нь улстөр хийлгэж ч болмоор юм шиг. Яах вэ дээ. Тэдний сонгох, сонгогдох эрхэнд нь ноцтойгоор хал­далгүйгээр тусад нь улстөр хийлгэж туршаад үзэхгүй юу. За даа ингэвэл ч ёстой нэг завхарсан юм болох нь тодорхой.

Хэдийгээр УИХ-ын тэр гишүүн нь хятадын эр­лийз, хурлийз хэмээн ба­рин тавим ярьцгаадаг ч амьдрал дээр нотлогдсон нь үгүй. Нөгөөтэйгүүр “Би хятадын хурлийз” гээд чанга дуугаар зарласан зо­ригтой улстөрч одоогоор байхгүй л байна. Харин найруулагч Го. Бадарч гэгч л саяхны будлиан дагуулсан нэвтрүүлгийнхээ үеэр “Би хятадын эрлийз” хэмээн дуугарсан билээ.

Морины комиссынхны дүгнэлтийг хүн дээр жишиж үзвэл ихээхэн сонирхолтой байдал ажиглагдана. Жишээ нь Монгол хүний нурууны өндрийг 50, 60 жилийн өмнөх болон 1990, 2000, 2010 онд төрсөн хүүхдүүдтэй харь­цуулаад үзэхэд л ихээ­хэн ялгаа гарах нь тодор­хой.

Хэдийгээр монголчуудын ну­рууны өндөр харьцангуй нэмэгдэж байгаа ч өнөөдрийн төрийн гурван өндөрлөгийн нуруугаар тооцож үзвэл “Хя­тадын эрлийз” хэмээн хү­мүүсийн хардлагын бай болсоор ирсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг буруутгах үндэслэлгүй ч юм шиг. Гэтэл жинхэнэ төв халх, цэвэр цусны монгол хүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Энхболд, Ч.Сайханбилэг нарын нурууны өндрөөр тооцож үзвэл тохой залган суугаа С.Баярцогт, Л.Энх-Амгалангаас эхлээд бу­руут­гагдаж мэдэх нөхөд цөөнгүй гарах нь тодорхой. Бидний өвөө, эмээг одооны өвөө, эмээгийн нуруутай харьцуулаад үзэхэд л бага­гүй ялгаа гарна.

Тэгвэл сүүлийн үед уяа­чид хурдан морьдын­хоо үүлдэр, угсааг сайж­руу­лахын тулд үржил, се­лекцийн ихээхэн ажил хийж байгааг хурдан мо­рины ко­миссынхон мэ­дээгүй биш хамгийн сайн мэдэж л байх учиртай. Монгол морь­дын ерөнхий өндөр ихээ­хэн өөрчлөгдөж байгааг анзаараагүй дүр үзүүлж, уяачдын бүтэн жилийн хө­дөлмөрийг үгүй хийж байгаа нь зөвтгөж боломгүй асуудал юм.

Ялангуяа шийдвэр гаргах түвшинд УИХ, Засгийн газ­рын гишүүдийг эрлийз, хурлийзаар нь ялгаж тус тусад нь хуралдуулдаг бол­вол юу болох вэ. Үүнийг сайтар бодолцож даруйхан нэг тийш болгохгүй бол эрлийз морьдыг тусгаарладаг шиг эрлийз улстөрчдийн асуудал ч хэзээ нэгэн цагт босч ирэхийг үгүйсгэх арга­гүй юм.

Эрлийз адуу, эрлийз улс­төрчид өө гэж.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-07-09 09:42:50
    bayrtsogt,gansuh,zorigt,enhamglan,enhsaihan,ouyun, geh met erlizuud bna tsaanan dahiad olon bgaa..tseverlgee hiij zailuulaa
    112.72.13.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Гол нь утга санаа 2014-07-09 08:45:58
    Ямар ч удам угсаатай байсанд нь буруутгах юм байхгүй байх. Харин Монгол улсад одоо ба алсдаа маш муу үр дагавартай бодлогыг зөвхөн тэд хийгээд байгаад нь ард иргэд маш их дургүйцэж байгаа. Яагаад заавал тэд ийм хууль, бодлого боловсруулаад суугаад байнаа.
    202.170.68.130
    Мэдэгдсэн Хариулах
  • харьцуулнаа 2014-07-09 04:58:44
    энэ бичиж байгаа сэтгүүлчийгээ... харьцуулах юмаа харьцуулдаг байгаа даа. эрлийз хурлийзуудыг тусд нь ялгаж хуралдуулна ч гэх шиг. улсын хувь заяаг шийдээд сууж байгаа төрийн түшээ, наадамд уралддаг эрлийз морь 2 ач холбогдол болоод улсын тусгаар тогтнол
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-07-09 04:12:39
    tsus shinejleed bgaad garuudiig shiitgej boldoggui yum uu? Jinhene racist uzel bizdee.
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-07-09 03:41:48
    Цэвэр монгол мал ч бүс нутгаасаа хамаарч том жижиг байдаг шүү дээ. Ер нь зүүн зүгийн аль ч мал төв, баруун аймгийн малаас биерхүү том байдаг шүү дээ. Энэ нь эрлийз болж байна уу. Генийн шинжилгээ хийж чадахгүй юм бол ийм балай юм хийж байхаа болих хэрэгтэ
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-07-09 02:07:46
    Монгол үндэстэн Чингэс хааны үед хүчирхэг байсан нууцын нэг нь ургийн бичиг хөтөлж 9 үеэ мэддэг улс дотроо шилжилт хөдөлгөөнийг сайн хийдэг товчхондоо цус сэлбэлтийг хангалттай хийж байлаа ШУ хөгжсөн Соц нийгмийн үед сум гэдэг нэгжээр шилжилт хөдөлгөөний
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
    • Батхүү 2014-07-09 16:27:05
      манжуудад дарлагдан байсан 200 жилд л цусаа сайн сэлбэсэн нь үнэн тийм ч учираас монголчууд бид адгийн муу уур учаартай хар санаатай хар амиа хэтэрхий боддог болсон улсууд шүү дээ бид бүгдийн судсаар ямарч аргагүй манж цус урсаж байгаадаа
      103.26.193.21
      Мэдэгдсэн Хариулах
  • tiim shvv 2014-07-09 01:34:54
    Maliig tegej yalgahaa bolimoor yum.Dendvv hocrogdson setgelgee.
    174.16.58.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Батхүү 2014-07-09 16:15:10
      Манжийн дарлалд 200 д жил байсан 300000 хан монголчууд бид 200 жилд дэндүү эрлийз хурлийж
      103.26.193.21
      Мэдэгдсэн Хариулах