Улсын чанартай автозамын төлбөр хураах цэг байгуулжээ

Засгийн газрын тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээ тогтоосон. Үүнтэй холбогдуулан Баруун-Урт-Улаанбаатарчиглэлийн улсын чанартай авто замд  замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг тогтоож, барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус төлбөр хураах цэгийн барилга, цахилгаан хангамж, авто замын өргөтгөлийн ажлыг “Норкут констракшн” ХХК-ийн түншлэлээр 230 сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгүүлэн 2016 оны наймдугаар сарын 27-нд дуусгаж, улсын комисс хүлээн авахад бэлэн болоод байна. Зам, замын байгууламж ашигласны төлбөрийг зорчигч тээврийн хэрэгслээс суудлын тооноос хамааран 1000-3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгслээс 2000-10000 төгрөгөөр тооцож авах юм. Орлогыг улсын авто замын санд төвлөрүүлэх бөгөөд Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг тус сангаас санхүүжүүлэх аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.