АН-ын бүлэг: Энэ оныг дуустал тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийлээ. Өргөтгөсөн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна орон тооны бус зөвлөхүүд оролцсон байна.   Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар:

-Монгол Улсын 2017 оны төсөв
-Орон нутгийн сонгууль
-Бусад гэсэн гурван хэсэг асуудлыг хэлэлцэн байна.

Хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “АН-ын бүлгээс 2017 оны төсвийн төсөлтэй холбоотой холбогдох зарчмын шийдвэрүүд гаргасан. Төсвийн ажлын хэсгийг гаргаж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Төсвийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална.  Ирэх оны төсвийн төслийг харахад шинэчлэлт, дорвитой өөрчлөлт алга. Өнөө маргаашаа аргацаах гэсэн төсөл боловсруулжээ. Төсөв батлахаас өмнө дөрвөн удаа хэлэлцэнэ. Энэ үеэр бид саналаа илэрхийлж, ажиллана. Сөрөг хүчин гэдэг нь сөрөхийн нэр биш. Бид бүх зүйлийг хорихгүй. Ирэх онд Монголчууд бид юу идэж ууж, юу өмсөхийг төсвөөр зохицуулна. Бид иргэд сонгогчдын өмнөөс дүгнэлтээ өгч ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллана.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ. Энэ сонгуульд өрсөлдөх АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, жагсаалтаас хасах гэх мэтээр тэнцвэргүй байдал үүсгэсэн. Мөн сонгуулийн хороодыг байгуулахдаа 3:6 гэсэн харьцаатай байгуулсан. Ингэснээр сонгуулийн үр дүнг шууд луйвардах боломжтой бүтэц гэж харагдахаар. Тухайн сонгуулийн хороо хуралдахад гуравны хоёроор асуудлыг шийдвэрлэнэ. Хууль бус шийдвэрийг олонхиор хүч түрэн гаргах, сонгуулийг будлиантуулах вий гэж болгоомжилж байна. Ийм нөхцөлийг зориудаар, эртнээс бэлдлээ” гэлээ.  

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ний 9,9 хувьтай буюу нийт 2,6 их наяд төгрөг байхаар орж ирлээ. 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ оны эцсээр төсвийн алдагдал 1,7 их наяд хүрнэ гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2,6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт гарахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна.

2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2,8 их наядаар орж ирсэн. Энэ нь 2,6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2,8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрийг гадаадын болон дотоодын зах зээл дээр юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8,5 их наяд төгрөг гэж тодотгосон.  Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6,9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ирэх онд өр, зээлийн төлбөр нийлээд 6.6 их наяд төгрөг шаардлагатай болно гэх юм. Чингис бонд, Самурай бондын төлбөрийг зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөхгүй, яагаад төсөв үүрэх болоод байгаа юм бэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ: “Чингис” бондын төлбөрийг хийх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр гэнэт энэ бондын өр тулаад ирсэн юм шиг эрх баригчид яриад байгаа. 2017 оны төсвийн төсөлд Ардчилсан намын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өр авлага төлөгдөнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Уг сурвалжийг судлахаар  “Чалко”-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ  ханштай уялдуулж тогтоосон.  Зээлээ  төлж дуусах хүртэл хугацаанд  уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна.  Ер нь 2017 оны улсын төсөвт эдийн засгийн реформ хийгдээгүй.  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна.

Орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж   2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард  энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан.  2017 оноос эхлээд  тэтгэврээ тогтоолгох  иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .. 2016-10-06 01:29:09
    End dandaa MAN-iin zahialgat comment bicheech nar bdgiimuu haashaa ym.uraldaal ta nar gd bicheed bhiin MAN tgd tm buzgai ymuu.MAN-iig umuuruh hereggui bugd adil...
  • zochin 2016-10-05 09:32:26
    ta buhen ungursun 4 jil tsulmchihsen ym chin yaj ugch chadah ym be. ymar nuureerei dahin songogdchihood tengerees buuj irsen ym shig soliorood bgaa ym be?
  • Zochon 2016-10-05 09:19:14
    Ardchilsan nam zasag barij baihdaa bugdiig hulgaolaad abchisan bolhoor tetgemjiig olgoj chadahgui bolson shiuu dee
  • bat 2016-10-05 09:17:40
    АН-хан та нар хийсэн балгаа хар даа.Уутны амыг урвуу нь харуулж гөвчхөөд.Энэ бүгдийн эхлэлийг та нар 4 жилийн хугацаанд тавьсан.Би аль ч нам бус.Гэхдээ АН л биш...
  • зочин  2016-10-05 09:11:17
    санал өгсөн өгөөгүй адилхан байхгүй юм чинь юугаа өгдөг юм АН д намд санал өгснөөр сайхан болохгүй өгвөл бүр дордоно доо
  • Zochin 2016-10-05 09:08:53
    Nasaaraa baga tsalintai ajil hiigeed tetgevertee garahdaa been munge avna gesen goridlogo ny baikhgui bolloo
  • Зочин 2016-10-05 09:08:49
    ТАТХ-ийн 30.2 заалтыг өөрчлөх үүргийг УИХ-аас ЗГ-т өгсөн, ЗГ мартчихсан уу, мартчихсан бол огцроорой
  • Зочин 2016-10-05 08:38:33
    36 сарын тэтгэмж хассан МАН-д орон нутагт нэг ч санал битгий өгөөрэй
    • би 2016-10-05 09:22:37
      Найзаа яг өнөөдөр хассан шийдвэр гараагүй.Тэтгэмж авдгаараа авч л байна.Дураараа дургисан АНын нөхдүүд улс орныг минь ядуурууллаа.Ямар их өр вэ
      • Зочин 2016-10-05 15:45:28
        Төрийн албаны тухай хуулийн 30-р зүйлийг уншвал ойлгогдоно. 2016-09-09 өдөр хуульд өөрчлөлт оруулсан байгаа