УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдааны дараа АН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Эдийн засгийн хямралтай энэ үед хэмнэж болох ямар зардлууд байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
-Хэмнэлт хийж болох ганц хоёрхон жишээ хэлье. Засгийн газрын 16 дэд сайд хэнд хэрэгтэй юм бэ? Дэд сайд нарын орон тоо нэмсэнээр жолооч, туслахын цалин, машин унааны гэх мэт зардлууд гарч байна. Үүнийг хасахад багагүй хэмнэлт гаргаж болно. Өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн хямралын үед зарим оронд байгаа шаардлагагүй консул, элчин сайдынхаа яамыг цомхотгож, түр хугацаагаар татан буулгадаг. Манайх энэ жишгийг хэрэгжүүлэхэд буруудахгүй. Тэнд зарж байгаа зардлуудыг хэмнэх боломж шүү дээ. Мөн гадаад томилолт, аялалуудыг багасгах гэх мэт уртаас урт хэмнэлт хийж болох уртаас урт жагсаалт гаргаж болно.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн