Э.Мягмардорж: Сүүлийн үед сурах бичгүүдэд зохиогчийн эрхийн зөрчил их гарч байна
Зохиогчийн эрхийн асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.
 
 -Танд өдрийн мэнд хүргье. Зохиогчийн эрхийн асуудал сүүлийн үед  нэлээд хурцаар яригдах боллоо. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Зохиогчийн эрхийн асуудал бол нэлээд хурцаар яригдаж байгаа нь үнэн. Зохиогчийн эрх зөрчигдөж байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нэлээд өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Сүүлийн үед сурах бичгүүд дээр зохиогчийн эрхийн зөрчил нэлээд гарах болсон. Мөн хилээр орж ирж байгаа номнуудын дийлэнх нь зохиогчийн эрхийн зөрчилтэй байгаад байна.
 
-Эдгээр зөрчлүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
 
-Оюуны өмчийг хамгаалах тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг байгаа. Өнгөрсөн онд зөрчлийн тухай хууль батлагдсанаар хуулийн энэ заалт хүчингүй болсон. Гэвч Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан учир одоогоор хуучин хуулиараа зохицуулагдаж байна.
 
-Оюуны өмч, улсын бүртгэлийн газар хоёрыг нэгтгэсэн байгаа шүү дээ. Энэ нь хэр үр дүнтэй байна гэж салбарын мэргэжилтний хувьд харж байна вэ?
 
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газруудыг  өнгөрсөн долоодугаар сард нэгтгэсэн байгаа. Энэ нь өөрөө ямар эерэг, сөрөг үр дагавартай байгааг би одоогоор бол хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө оюуны өмчийн байгууллага орон нутагт үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Харин ингэж нэгтгэсэнээр орон нутагт оюуны өмчийн асуудлыг хөндөж тавьдаг болсон. Оюуны өмчийн тухайд бие даасан олон хуулиуд байдаг. Энэ хүрээндээ л зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
 
-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ОУ-ын гэрээнд нэгдэж орсон гэсэн. Энэ талаараа?
 
-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зохиогчийн эрхтэй холбоотой олон улсын гэрээ хэлэлцээр 2012 онд байгуулагдсан. Монгол улс энэ гэрээнд 2015 онд нэгдэж орсон. Энэхүү гэрээ маань 2016 онд хүчин төгөлдөр болсон. Энэ гэрээ маань хараагүй болоод харааны бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээлийг  хилээр нэвтрүүлж оруулж ирэхэд заавал зохиогчийн эрхийг шаардахгүй гэсэн гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээг Монгол улс дагаж мөрдсөнөөр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном, товхимол хилээр оруулж ирэхэд зохиогчийн эрх шаардахгүй болж байгаа юм.
 
-Сүүлийн үед оюуны өмчийг эргэлтэд оруулах талаар ярих болсон. Ингэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Нэн түрүүнд эрхийн хамгаа-лалт хийлгэх шаардлагатай. Ингэснээр өөр хэн нэгэн зөвшөө- рөлгүйгээр ашиглах боломжгүй болж, өмч үнэ цэнэтэй байх нөхцөл бүрдэж байгаа юм. Эр- гэлтэд оруулах олон хэлбэр бий. Патент, барааны тэмдэгт, нөү-хау, харилцагчийн жагсаалт, ажиллах хүч гэх мэт аж ахуй нэгж, байгууллагуудад ашиглагддаг оюуны өмчийн эрхийн төрлүүд. Энэ бүхнийг бодитоор үнэлүүлж санхүүгийн тайландаа тусгах нь ядаж компанийнхаа чадавхыг бо-дитоор илэрхийлж байна гэсэн үг.

-Манай улсад оюуны өмчийн үнэлгээний өнөөгийн байдал ямар байна вэ?

-Үнэлгээний салбар өөрөө шинэлэг. Ялангуяа оюуны өмчийн үнэлгээний салбар судлагдахуун ихтэй, өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог. Өөрийн гольдролдоо орсон, хэвшсэн гэж дүгнэх хараахан болоогүй. Бид илүү суралцах, нарийн мэргэших шаардлага байна.

-Үнэлгээг тогтооход гадаад орнуудын жишээ ямар байдаг вэ?

-Судалгаа хийх явцад оюуны өмчийг үнэлсэн нэлээд олон жишээтэй танилцсан. Мөн 40 гаруй улсыг багтаасан үнэлгээний олон улсын стандартын консулын гишүүдийн жишгээр оюуны өмчийн эрхийг мэргэшсэн үнэлгээчин, мэргэжлийн зөвлөх байгууллагууд гүйцэтгэдэг. Зохиогч бүтээлийнхээ мөн чанарыг, итгэмжлэгдсэн тө- лөөлөгчид оюуны өмчийн эрхийн төрлийн ялгаатай тал, дотоод болон олон улсад хэр- хэн хамгаалахад илүү сайн тодорхойлолт өгч чаддаг. харин мэргэшсэн үнэлгээчид эдийн засгийн талаас нь тооцож, үнэ цэнийг бодитойгоор гаргаж чадна.

-Ер нь оюуны өмчийг хамгаалах тал дээр олон улсын жишиг ямар байдаг вэ? Тухайлбал манай хоёр хөршийн хувьд ч юм уу?

-2015 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бодлого гаргасан. Энэ нь оюуны өмчид суурилсан инновацыг хөгжүүлэх, хамгаалах, хамгаалсан өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг гаргах тал дээр илүү анхаарч байна.Оюуны өмчийн эрхэд халдах, бусдын бүтээлийг хулгайлах гэмт хэргийн эсрэг бодлогоор арга хэмжээ авч, зөрчил гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцдог учраас ийм үйлдэл жилээс жилд багасаж байгаа гэж БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью өнгөрсөн сард болсон гурван улсын хамтарсан зөвлөгөөний үеэр ярьж байсан. Харин ОХУ-ын Оюуны өмчийн холбооны албаны дарга Г.П.Ивлиев  хэлэхдээ ОХУ-ын эдийн засаг уналттай байгаа ч эрдэм шинжилгээ, судалгааны ажилд 800 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн онд шинэ бүтээлийн мэдүүлгийн тоо эрс нэмэгдсэн.Энэ нь инновацыг урамшуулах үйл ажиллагаа ашиг тусаа өгч, Засгийн газрын зүгээс дэмжиж ажилладгийн үр дүн юм. Сүүлийн гурван жилд гэхэд зохиогчийн эрхтэй холбоотой хоёр хууль гаргасан. Тэдгээр нь цахим орчинд зохиогчийн эрхийн зөрчлийг багасгахад чиглэсэн юм” гэж ярьж байсан. Ер нь манай хоёр хөрш гэхэд энэ асуудалд их анхаарал хандуулдаг.
 
-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochinm 2016-10-07 07:50:27
    medekhgvi bolokhooroo oyunii omch gedeg vgiig vzen yadaad baina uu .medekhgvi yumniikhaa tukhai amisgaa ch gargakh khereggvi baidag yum
    112.72.11.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-05 01:15:42
    Улсын бүртгэлийн газар л гэлдээ, Оюуны өмчийн гэх ямарч шаардлагагагүй, иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн, аж ахуйн нэгжийн бүх бүртгэлийг нэрлэхгүй л байгаа...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах