Хүүхэд рүү “хүрз далайх” чинь ариун явдал уу
Ямар ч эх, эцэг өөрөө нүцгэн гүйж, хоосон хонож байгаад ч хамаагүй үр хүүхэддээ хамаг бүхнээ зориулдаг. Өөрөөр хэлбэл, манай гэрийн санхүү хүнд байна гээд л хамгийн түрүүнд хүүхэддээ зарцуулах мөнгөнөөсөө хасаад, өөртөө зарцуулаад сууж байдаг хүн байхгүй. Гэтэл шинэ Засгийн газар үүнийг яг эсрэгээр нь хийж “хойд эх”-ийн санаа гаргаж байна. Ер нь хойд эх ч үрчилж авсан үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг болохоос энэ Засгийн газар шиг ингээд “шийтгээд” байдаггүй байх.
 
Улс орны эдийн засаг хүнд байна гэсэн шалтаг хэлээд хасалт, таналтаа хамгийн түрүунд хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээс эхлүүлчихлээ. Уг нь МАН-ынхан сонгуулиар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугадаа тасрахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ гэх зэргээр иргэдэд амаа цангатал “гайхамшигт” амлалтуудыг өгсөнсөн. Тиймээс ч хүүхэд, хөгшиддөө хайртай хэн бүхэн Ардын намыг хоёр гараа өргөн дэмжсэн хэрэг. Гэтэл тэд сонгогдсон даруйдаа сонгогч олонд хатуухан хариу бариад байна.
 
Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар буюу амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон. Энэ нь “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно” гэсэн амлалтдаа баяртай гэж хэлсэн үйлдэл болов. Өөрөөр хэлбэл, хөргөгчтэй, будаа агшаагчтай, зурагттай, тоос сорогчтой, угаалгын машинтай бол таны хүүхдэд тэд мөнгө өгөхгүй гэсэн үг.
 
Ийнхүү хүүхдүүдэд ялгавартай хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг гээд олон хууль тогтоомж зөрчиж байгаа гэдгээ тэд мэдэж баймаар. Эсвэл хүүхэд хүн биш хэрэг үү.
 
МАН-ынхан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэх сайхан амлалт өгөөд байсан нь саяхан. Гэтэл Засгийн эрхийг авсан даруйдаа “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн үйлчлэлийг 2021 он болгон өөрчилсөн. Энэ нь гэртээ цоожлогдох бус цэцэрлэгт явах байсан мянга мянган бяцхан үрсэд шийтгэл болсон шийдвэр гэдгийг яагаад ухаарахгүй байгааг гайхах юм. Үгээ хэлж, эрхээ хамгаалах чадваргүй гэдгээр нь хүүхэд рүү чиглэсэн асуудал бүрийг энэ мэтээр баллаж болохгүй байлтай.
 
Мөн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хугацааг мөн л хойшлуулчихлаа. Энэ мэтээр тэдний хүүхэд рүү “хүрз” далайх үйлдэл зогсохгүй байна. Харин хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийн ашиглах гарцаа тэд аль хэдийнэ олчихсон байгаа юм. Тодруулбал, үнэмлэхүй олуулаа сонгогдсон цагаасаа буюу 7-10 дугаар сард хүүхдийн мөнгийг өгөлгүй хураасан. Харин одоо орон нутгийн сонгуулийн өмнө эцэг, эхийнх нь саналыг худалдан авахаар 7-10 дугаар сарын мөнгийг сонгуулийн өмнө бөөнөөр нь өгөх гэнэ. Энэ нь мөнгө авч байгаа юм чинь биднийг сонго гэсэнтэй ямар ч ялгаагүй харагдаж байгаа биз.

Уг нь хүүхдийн мөнгө халамж биш гэдгийг МАН-ынхан хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Хүүхдийн мөнгө хасалгүй ганцхан тендер хасахад, шийдэгдчих асуудал байсан. Тэгээд ч хэдхэн хүүхдийн 20 мянган төгрөгийг хаслаа гээд элгээрээ мөлхчихөөд байгаа гэх улс орны эдийн засаг сэргээд сүйд болохгүй нь юу л бол доо.

Монголын мэдээ
Ж.Отгон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Eej 2016-10-06 14:49:50
    Nohoind erundug tavih 5terbumiig hemnehgvi baij huuhdiin mungiig tanah ni onovchtoi hemnelt yumu
  • зочин 2016-10-05 07:45:46
    өөрсдийнхөө утасны мөнгө сонин захиалах мөнгөө улсаас гаргаж байж хүүхдүүдийг ялгаварлаж байдаг. сонин гарууд вэ?
  • Батаа 2016-10-05 01:57:44
    Төрийн төлөө төрсөн юм уу хүүхэд гаргасан бол түнийгээ өөрөө л тэжээ чадахгүй бол боль
  • hghf 2016-10-05 01:51:15
    ene zasag hurdan nudee anih bh daa. oron nutgiin songuuliar pad hiitel unana aa.
  • зочин 2016-10-05 01:47:37
    хүүхдийн мөнгийн өгөх л ю м бол бүгдэд нь өгөх хэрэгтэйш дэ
  • Zochin 2016-10-05 01:17:06
    Kommunist daranguilliin esreg temtsex tsag boljeeee
  • Зочин 2016-10-05 01:08:26
    Хүүхдийн мөнгийг 18 нас хүрэхэд нь мөнгийг нэг мөр өгдөг больео. Нэр нь хүүхдийн мөнгө цаагуураа 20 мянгийн халамжаас ялгаагүй.
  • irgen 2016-10-05 00:57:01
    Setguulch nertei avilgachidiin buunii nohoi novshoo. Bitgii tarhinii turaaltanguudiig turhiraad bai.Jinhene mongol hun ur huuhduu uuruu tejeej usguj chadna.