Тэд чинь үнэ цэнэтэй байх эрхтэй хүмүүс

Сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж буй салбар бол яах аргагүй эмнэлгүүд болчихоод байна.  Гэхдээ яагаад энэ салбар ингэж их хүмүүсийн шүүмжлэл, бухимдлыг дагуулах болов. Эмнэлгийн ажилчдыг хүмүүс бурхан гэж найдаад, итгээд байна уу эсвэл эрүүл мэндийн байгууллагынхан тийм их хэнэггүй болсон хүмүүс үү. Олон нийтийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдад шүүмжлэлтэй ханддаг байдал энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Үүний нэгээхэн жишээ энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр 103 төвийн нэгэн эмч өвчтөнөө чимхэж гэмтэл учруулсан гэх асуудал нийтийн сэтгэлзүйг цочирдуулсан. Хүн  өвчингүй эрүүл байх нь тухайн хүндээ хамгийн  үнэ цэнэтэй зүйл яах аргагүй мөн. Олон нийтийн бухимдал эмнэлгийн ажилчдын өвчтөнд үйлчлэхдээ холбоотой гарч байгаа харилцааны зөрчлөөс болж үүсч байгааг эх сурвалжууд дурддаг. Эмч, эмнэлгийн ажилчдын гаргаж байгаа санаатай гэхээр алдаанууд төдийлөн байдаггүй юм билээ. Мэдээж эмч үйлчлүүлэгчээ санаатай гэмтээж хохирол учруулсан байх аваас шүүх эмнэлэг оношлосны дараа холбогдох байгууллагууд нь үнэн мөнийг албан ёсоор тогтоож тайлбар хийх байх. Харин эмч нарын буруу биш бол яах вэ?

Эртний Грекийн нэрт эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократын “өвчтөнд тусалж чадахгүй бол битгий гэмтээ” гэсэн мэргэн айлдвар байдаг. Санаатай өвчтөнд гэмтэл учруулах эмнэлгийн ажилтан гэж хаана байх билээ. Энэ бол хүний санаа, бодолд огтхон ч багтахгүй зүйл.

Эмч, эмнэлгийн ажилчид ч бас хүмүүс бидний адил үнэ цэнэтэй байх эрхтэй хууль ёсны эрхтэй хүмүүс. Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 2010 онд хэлэлцэх үеэр энэхүү хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-н гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат эмнэлгийн ажилчдын нэр хүнд, биед халдвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох заалт чуулганы хуралдаанд оруулахад унаад байхад нь бухимдан байж зүтгүүлэн батлуулсан санагддаг.

Мэдээж энэ салбарын тогоонд чанагдан ажиллаж байсан эмч хүн болохоор энэхүү заалтыг оруулсан байх л даа.
Тэгвэл энэхүү заалтыг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулиас нэхэн санавал: 
 

  • 43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;
  • 43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.
  • 46.1.8. энэ хуулийн 43.2.8, 43.2.9-г зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох.


Энэ заалт яагаад хэрэгжихгүй байна вэ? үүнийг хэн хэрэгжүүлж байх ёстой юм бол. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид тэд ч гэсэн бусдын адил хүндлүүлэх  үнэ цэнэтэй байх эрхтэй хүмүүс шүү. Цаашид хэн нэгэн хүн эрүүл мэндийн  салбарыг гүтгэх, үнэ цэнийг нь унагаах асуудал гараад байвал Монгол  хүнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ бухимдал дагуулсаар байх бус уу.  
 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭН, НИЙГЭМ СУДЛААЧ  В.ОЮУНЧИМЭГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-05 01:35:18
    үнэ цэнэтэй бх эрхтэй юм бол түүнийгээ харууллда өнөөдрийн тухайд бол эмч хог шаар эмнэлэгт очихоос толгойтой үс арзайз бна муухай гар харсан авгай нар зайлааа
  • Зочин 2016-10-05 01:11:30
    Үдээс өмнө нь 2-3 цаг улсын эмнэлэгт ажилласан болчихоод үдээс хойш хувийн эмнэлэг дээрээ очихоор нэг хүн байж танигдахын аргагүй өөр болчихдог л болсон шүү дээ...
  • иргэн 2016-10-05 01:03:45
    бурханч гэх шиг чөтгрүүд эрүүл төрсөн хүүхдийг насаар нь өвчтэй болгочоод ичихгүй төрөөс мөнгө нэхнэ,тэгхэд тэр хүүхдүүд халамж группийн хэдхн төг-өөрл.. хөөрхи...
  • demjhij bn 2016-10-05 01:01:33
    emch naraa hundlelgui yahav ta nar min bidniig gedeg shuu
  • Иргэн 2016-10-05 00:48:31
    Чаваргүй юмнууд зөндөө бнаа. Дээр нь хахууль нэхдэг. Томоохон эмнэлэгийн эмч нар хахууль нэхдэг болоод удаж бнаа.
  • zochin 2016-10-04 14:03:27
    ene humuus yasan muuhai yum sanaj yavdag yumbe yalaa gej sanaaitai chimhehev dee ovchton ooroo l hezee ch tegsen yum bilee ariun gart emch naraa hairlaachee ...
  • нийгэм судлаач минь дээ  2016-10-04 12:33:31
    эмнэлэг чинь салбартаа харьяалагдахаас биш бие дааж салбар болохгүй шүү дээ
  • Zochin 2016-10-04 12:27:15
    Er ny munge atguulsan hund arai iluu uilchildeg munge egeeguig ny hunch gej harahaa bolison yum bishuu, iim humuus hunii ami nas hohirooh ny enuuhend bolson
  • иргэн 2016-10-04 10:47:25
    Яалаа гэж зүгээр байгаа эмч эмнэлгийн ажилтныг гүтгээд байх вэ дээ. Сонин юм бичих юм