Сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрийн нэр байгаа эсэхийг нягтлаарай
Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэн өөрийн нэрийг сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг шалгах боломжтой хэмээн Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.

Тус байгууллага Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.

Иймд сонгогчид оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахын зэрэгцээ мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид энэ сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.