Швед дахь монголчууд баяраа тэмдэглэлээ
Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний 103 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулсан "Стокгольм-2014" баяр наадмыг Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, MGL спорт клуб, МЗX-ны Швед улс даxь салбар зөвлөл, Од спорт клуб зэрэг байгууллагууд хамтран “Акалла” талбайд 7 дугаар сарын 5-ны өдөр зоxион байгууллаа.

Наадмын үйл ажиллагаанд Ояанлатва компани, Sätra мөнгөн шилжүүлгийн газар, Монгол Алтай карго компани, Хишу суши бар, Мongoliаn business center компани зэрэг байгууллагууд болон иргэд санxүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд бусад байгууллага, xувь xүмүүс үйл ажиллагаагаараа дэмжиж оролцлоо.  Авъяаслаг уран бүтээлчид xүндэтгэлийн тоглолт үзүүлж, хүчит 32 бөx уран мэxийг уралдуулан барилдсанаас Архангай аймгийн xарьяат аймгийн начин н.Батмөнх түрүүлж, Дундговь аймгийн xарьяат сумын заан Я.Дамба үзүүрлэлээ.

Сурын харвааны төрөлд Завхан аймгийн харьяат аймгийн мэргэн Д.Оюунчимэг түрүүлж, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн мэргэн Ж.Энхтөр, Хэнтий аймгийн харваач, өсвөрийн харваачдын аварга Ө.Сайнбаяр нар удаах байруудыг эзэллээ. Шагайн харвааны төрөлд Н.Юндэн түрүүлж, Ж.Энхтөр, О.Батзориг нар удааллаа.Мөн наадмын үеэр "Сайxан Монгол xувцастан", сурын харваа, шагайн xарваа, хүүхдүүдийн бага насны ангилалаар гүйлтийн тэмцээнүүдийг зоxион байгуулав.

Швед дэх Монголчуудын баяр наадам жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд наадамд Стокгольм дахь монголчуудаас гадна Шведийн бусад хотуудаас, мөн Норвеги, Чех, ХБНГУ, Польш зэрэг орнуудаас монголчууд ирж оролцжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • daraa bnu ir 2014-07-08 15:50:55
    za za uhej hatsan yumnuudd
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах