Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нь дэлхийн аваргын тэмцээнд оролцогч багуудын тоог 48 болгож нэмэх саналыг гаргалаа.
Тэрбээр энэ тухайгаа Богота хотын их сургуульд хийсэн илтгэлдээ дурджээ. Түүний санаагаар 16 улсын шигшээ нь дэлхийн аваргын бүлгийн шатанд шууд орж байх бол 32 нь тэдэнд нэгдэх эрхийн төлөө зохион байгуулагч орны талбай дээр шалгаруулах тэмцээн явуулах ёстой. Ингэснээр дэлхийн аваргад 32 орны шигшээ оролцох ч тэмцээнд оролцохоор 48 орны шигшээ ирж байдаг болох юм байна. Дэлхий дахинаа хөлбөмбөгийг хөгжүүлэх нь ФИФА-ийн гол зорилт хэвээр байгаа, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн хамгийн том арга хэмжээ гэдгийг Жанни Инфантино онцлолжээ.
Жанни Инфантиногийн саналыг одоо хэлэлцэх бөгөөд 2017 онд эцсийн шийдвэр гарна.

Deutsche Welle