
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна хэмээн УЦУОШГ-аас анхааруулсаар байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн замд Увс аймагт нойтон цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл үүсээд байна. Мөн иргэдийн өгч буй мэдээллээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумд руу газрын давхрага бүрхсэн их цас орсон байна. Иймд тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн нийслэлээс баруун тийш буюу Төв аймгийн Эрдэнэсант сумаас цааш цас бороо холилдон орж үзэгдэх орчин тааруу, цаг агаар муудаж байгаа тул жолоочид орон нутгийн замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Б.Орхон
olloo.mn