Дэлхийн бүжгийн наадамд гуравдугаар байрт шалгарчээ
БНСУ-ын Чонан хотод зургаа дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд III байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг IV байрт шалгарчээ.

Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд гурван тивийн 17 орны бүжигчид авьяас, ур чадвараа сорьж оролцжээ.

“Чонан – Дэлхийн бүжгийн наадам” есдүгээр сарын 28-наас энэ сарын 2-ны өдрүүдэдСөүл хотын дагуул хотуудад болсон юм.


Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.