“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болно
Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Өмнөх жилийн "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн” өгүүллэгээрээ түрүүлсэн билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Altaa 2017-12-26 05:33:01
    Unshmar bna
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-04 04:31:35
    Богино өгүүллэгийг сйан бичнэ гэдэг их авьяаас шүү, жил бүрийн наадамд түрүүлж, айрагдсан өгүүллэгүүдийг эмхэтгээд хэвлэвэл хүмүүст их хэрэгтэй дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • од 2016-10-27 03:42:16
      тийм шүү таны зөв
      202.179.31.73
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-04 04:22:41
    Утгын чимэг наадамд түрүүлсэн бүтээлүүдээ эмхтгээд гаргаач. Худалдаж авья
    139.5.216.58
    Мэдэгдсэн Хариулах