УИХ-ын дарга орон нутагт ажиллана

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 04-05-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллана.

Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм. Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллана.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-10-04 08:06:05
    Erdenet ruu ochoochee.
  • Зочин 2016-10-04 07:55:24
    Томчуудыг дагаж яваа сурвалжлагч нарт үнэгүй хоол өгөхгүй бол аль мууг чинь орон даяар харуулна шүү, наадуулынхаа хоолны мөнгийг УИХ-ын ТГ-аас нэхэмжилвэл өгнө ...
  • Зочин 2016-10-04 04:16:25
    Ерөнхий сайд ирвэл асуудал шийддэг л юм, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бол юу ч шийдэхгүй бөөн чирэгдэл, дагаж яваа сурвалжлагчид хоол өгөхгүй бол муулж бичнэ
  • Зочин 2016-10-04 03:34:57
    Өвөл хаяанд ирчихээд байхад баахан явдал чирэгдэл л болно доо, аймаг, сумдынхан төсөв муутай, тарган хонь хагалаад л угтаж, үдээд зовж үхдэг юм
  • chimed 2016-10-04 02:55:52
    Irgediin farhi ugaah ajilaa ehlehnuu bas yy gej hudal yrij amlalf hii hooson yriagaa hiih boldoo orged minee uunees zalhaj bn sh...
  • ө хө ха хө ха 2016-10-04 02:49:23
    тарган мах огтолж байгаад ирэх, баахан бялдуучлалд умбаад ирэх гэж байгаа биз.