МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар Н.Энхтайванг томиллоо
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар эдийн засагч Н.Энхтайваныг томиллоо.
Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.

Н.Энхтайван нь 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hayand  2016-10-03 11:04:45
    Uuruu hynee tomilov u? Esvel Mie, Hurelsuh shahav u?
    85.178.207.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-03 09:46:15
    Яг Энхболдын эх орондоо /Хятадад/ бэлтгэсэн боловсон хүчин нь байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах