Хотын гэрэлтүүлэг 97.4 хувьтай асч байна
Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын  гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4 хувьтай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад  зөвлөмж хүргүүлнэ гэв.

Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг  зөвлөмжүүдийг өглөө.

Энэ үеэр Хотын Ерөнхий менежер  ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GREAT ILLUMINATI ORDER 2019-07-15 11:07:24
    ILLUMINATI-ийн Их Эзэний АГУУДАД ЗАХИДАЛ энхтайвныг болон дэлхийн өнцөг булан бүрт мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ бол алдагдсан мөрөөдлийг сэргээж чадах баялаг, ...
  • GREAT ILLUMINATI ORDER 2019-06-27 20:09:32
    ILLUMINATI-ийн Их Эзэний АГУУДАД ЗАХИДАЛ энхтайвныг болон дэлхийн өнцөг булан бүрт мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ бол алдагдсан мөрөөдлийг сэргээж чадах баялаг, а...
  • диско гэрлүүдээ солиоч. нүдэнд хэцүү юм. 2016-10-04 02:52:20
    диско гэрлүүдээ солиоч. нүдэнд хэцүү юм.