Залуучуудын хөгжлийг хамтдаа тодорхойлъё
Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувь , хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлж буй. Одоогоор залуучуудын асуудлыг тусгасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлого, хөтөлбөрийг тодорхойлохын тулд  залуучуудын эрх, түүнд нөлөөлж буй асуудал, хүчин зүйлсийн талаарх цогц ойлголт, судалгаа, шинжилгээний ажил дутмаг байна.
 
Тиймээс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран  "Залуучуудын хөгжил" эрдэм шинжилгээний бага хурлыг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
 
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын эрх , тэдэнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж, тоо баримт, судалгаа, мэдээллийн сан бий болгох, зорилготой юм.
 
Хоёр дахь жилдээ болох гэж буй эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа шинжилгээний ажилтан, ахмад багш, судлаачид, оюутан, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд оролцох боломжтой бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулагдана.
 
Нэгдүгээр үе шатанд дараах сэдвийн хүрээнд тус бүр гурван илтгэлийг шалгаруулна.
 
  • Залуучуудын хүний эрх,
  • Залуучуудын эрүүл мэнд,
  • Залуучуудын боловсрол,
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,
  • Залуучуудын оролцоо,
  • Залуучуудын орон сууц,
 
 Хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэн 1, 2, 3 дугаар байр, тусгай байранд хоёр илтгэлийг шалгаруулна.
 
Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:
 
  • Эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой уялдсан байх
  • Судалгаанд  үндэслэсэн байх
  • Хэрэгжүүлэхүйц шинэлэг санааг дэвшүүлсэн байх
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргасан байх
  • Ашигласан ном,материалын жагсаалт бичиж, ерөнхий дүгнэлт,зөвлөмжтэй байх
  • Илтгэлийг хураангуй боловсруулсан байх
  • Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан олгохгүй бөгөөд зохионэ байгуулагч тал иш татаж зэргээр ашиглахыг зөвшөөрсөн байх зэрэг
 
Илтгэлийг ирүүлэхдээ бүрэн илтгэл  болон хураангуй илтгэл тус бүр нэг хувь хэвлэж танилцуулгыг Power Point программ дээр, арван минутанд багтааж танилцуулахаар бэлтгэнэ. Мөн нэг хувь цээж зураг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллүүдийг бичиж 2016 оны аравдугаар сарын 21-ний баасан гаригийн 09.00-17.00 цагийн хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод ирүүлнэ.
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.