М.Энхболд: Үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, ажиллаарай
УИХ-ын намрын чуулганыг нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намрын чуулганаа нээж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн төвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чдавар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна.

Алдсан цаг хугацаа алдагдсан боломж эргэж олддоггүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын сонгуулиар парламентад нэг нам үнэмлэхүй олонх болсон. “Хяналт тавих боломжгүй боллоо” гэх шүүмжлэх өнгө аяс сонсдож байна. УИХ аливаа алдаанаас ангид биш гэдгээ мартаж болохгүй. Анхдугаар чуулганаар УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудлыг бид хэлэлцэж  шийдвэрлэсэн. УИХ-ын бүтцийн байгууллага байнгын хороодод цөөнхийн төлөөллийг аль болох хүртээмжтэй оролцуулах бодлого баримталсан гэдгийг ард түмэн харсан, ойлгосон байх аа. Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртэй тэдний санал шүүмжлэлийг тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг юм. Олонхоороо түрий барьж, хүчээр асуудлыг шийдвэрлэх нь улс оронд ямар хор уршигтай өнгөрсөн УИХ-ын жишээн дээрээс харж болно. Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй. Харин зөв арга зам байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Бидний Монголчууд 21 дүгээр зууны гараан дээр олон улсын тавцанд улстөр эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний эрх ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж монголоо гэсэн сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөсөө хүсч байна. Бидэнд хөрөнгө оруулагчдийн итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйллийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засч, сайжруулахыг эрмэлзэж тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий үр дүн нь чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогыг зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцээр тогтоогдох боллоо.Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд зарчмын болон горимын санал 536, Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцүүлэхэд 230 гаруй горимын санал гарсан нь Засгийн газрын санал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Ийм учраас УИХ бодлогын уламжлалыг хадгалах, шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх ёстойг илүү авч үзэн баримталж, шийдвэрлэнэ.

Монгол Улсын 2017 оны төсөв, эдийн засгийн бодлогын шийдвэр дээр оюун бодлоо уралдуулан асуудалд бодитой хандахыг улс орны эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Гаргах шийдвэр олон нийтэд таалагдахгүй байж болох ч алсдаа үр дүнд хүрэх асуудал дээр ойлголцож ажиллах шаардлага бий.

УИХ намрын чуулганаараа Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийг дахин авч үзэх, өөрчлөн найруулахаар төлөвлөж байна. Сонгууль бүрийн өөр, өөрийн онцлогт таарсан хуулийг батлах шаардлага тулгарч байна.

Өвөл хаяанд ирлээ, өмнө тохиож байсан бичин жилийн хатуухан сорилтыг байнга санаж өвлийн бэлтгэл хангаж ажиллаж байгаад эргэлзэхгүй байна. Утааны асуудалд Засгийн газар нийслэлтэй хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг хүлээж байна.Намрын чуулган төлөвлөсөн ажлаа хийж, үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • барон 2016-10-14 21:42:27
    эдэнд өөрсдөө мөнгө нь арвижвал биздаа монголчууд ямар хамаа байна. Хүүхдүүд нь амерк ба хавай, өөр дэлхийн диваажинд амьдрах юм чинь
    49.0.185.115
    Мэдэгдсэн Хариулах
  • .,?! 2016-10-04 02:54:41
    М.Энхболд: Авилгаар баяжих "Үүлэн чөлөөний нар шиг" ийм боломж бидэнд дахин хэзээ ч олдохгүй шүү!!!!! Та минь сайн цохиж аваарай!!!!!
    202.179.27.69
    Мэдэгдсэн Хариулах
  • marka 2016-10-03 13:58:14
    Uulen chuluunii narnaar neeh goy sex hiij tavih yumsan. Zanhaagaad bosood bolhoo baigaad bn. End huurhun huuhen bval bicheerei. Tsairailag zaluu bn
    150.129.142.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-03 10:03:33
    энэ нөхөрт хүнд байдаг айх, ичих, өрөвдөх зан чанар л лав байхгүй өөр ямар чанар байдгийм бол доо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-03 07:59:00
    Үүлэн чөлөөний нар шиг ховорхон болмжоо тайлбарладаа, мөд Хятадын мэдэлд очихоос өмнөх зурвас үе гэсэн үг үү, та нар зурвас үеийг хурдасгах байхаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-10-03 07:07:01
    ЗУЛ МӨХӨХИЙНХӨӨ ӨМНӨ НЭГ ИХ ГЭРЭЛТДЭГ ГЭСЭН МАН МӨН АДИЛ.
    202.179.23.80
    Мэдэгдсэн Хариулах
  • BYAMBAA 2016-10-03 06:06:50
    ENe teneg ene erdenetiin asuudliig shiidej harAGDAHAAR MUUHAI AVILGACH LUIVARCHIN TSARAITAI TORD GARAHIINHAA OMNO AN TAI NIILEED ARD TUMNII OMCHIIG DEEREMDCHIHS...
    139.5.217.223
    Мэдэгдсэн Хариулах
  • злчин 2016-10-03 04:55:41
    П.ГОО чи хүний хэлсэн үгийг зөв биччих, нэг өгүүлбэрийг хоёр хэлээгүй байлгүйдээ, сүүлээсээ 5 дахь өгүүлбэрээ хардаа, хүний хэлсэн үгийг ч зөв дамжуулж чадахгүй...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-10-03 04:39:50
    hahaha, manai Elbegeegiin ugiig shuud plagiarddag baisht. MAH-d unendee bolovson huchin baihgui shuu.
    202.9.41.251
    Мэдэгдсэн Хариулах
  • миеэ 2016-10-03 04:20:35
    ард түмэн чинь үүл юм байна. Бат-үүлийг байхгүй үед гялалзууларай.. хамуудаа
    103.229.122.166
    Мэдэгдсэн Хариулах
  • hnnnn 2016-10-03 04:17:09
    demiirch suuhaar uuruu manlailaad ajilaacheee, yostoi zalkhuu yumaaa bieiin amariig harj uih-d suugad l bhiin, odoo tanii manlailakh tsag busuuu? ??????????
    203.169.48.131
    Мэдэгдсэн Хариулах