“Цусаа бэлэглэх өдөр” тохиож байна
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ. 

Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн  цуснаас гурван төрлийн  бүтээгдэхүүн бэлтгэж, гурван  хүний амь нас авардаг учир ийн шийдвэрлэжээ.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж. Уг компани өнгөрсөн жил  цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй  тарааж байсан.  Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.

Дашрамд дуулгахад,  цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн  үзүүлэлт юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.