УИХ-ын намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гаригт буюу маргааш нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар саналаа нэгтгэх юм. Мөн энэ өдөр ажлын хэсэг хуралдах товтой байна. УИХ-ын үйл ажиллагааны ирэх долоо хоногийн хуваарийн дэлгэрэнгүйг хүргэе. 

ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

/Нээлтийн дараа/ - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 03-ны Даваа гарагт: - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд. 10 дугаар сарын 05-ны Лхагва гарагт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - Хэлэлцэх асуудал: - Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт; - Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт; - Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: - Хэлэлцэх асуудал: - Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/; -

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.