Б.Ууганхүүг хоёр өрөө байр, 30 сая төгрөгөөр шагнажээ
Рио 2016 паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү төрөлх нутагтаа очжээ. Энэ сарын 1-ний өдрийн бямба гаригт түүнийг  төрөлх нутаг Дорноговь аймгийнхан нь хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэжээ.

Энэ үеэр, "Рио-2016" паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж, хүрэл медаль хүртсэн түүнд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотын хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн байна. Мөн Дорноговьчууд  30 сая төгрөг бэлэглэжээ. 

Дорноговьчууд анхны олимпийн меадльтнаа жагсаалтай угтан авч, төв талбайдаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.