С.Зориг агсны хэрэг 18 жилийн дараа илрэх үү
Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь харамсалтайгаар амиа алдсан. 18 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдөр түүний хэрэг илрээгүй байна. Гэсэн ч Монголын ард түмэн түүний аллагын хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ гэж итгэсээр л байна. Жил бүрийн аравдугаар сары 2-нд гарсан энэхүү аймшигт өдрийг дахин бүү давтагдаасай гэсэндээ монголчууд түүнийг үргэлж дурсан санаж С.Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай. 2013 оноос энэ өдрийг түүний төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюуны санаачлагаар “Улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр”  хэмээн нэрлэх болсон билээ. 
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэн илэрсэн үү
 
Тэртээ 20-иод жилийн өмнө С.Зориг агсныг хөнөөсөн гэмт этгээдүүдийг барьж, хэргийг илрүүлж болох хугацаа өнгөрсөн хэмээн иргэд шүүмжилдэг. Тэгвэл 20 орчим жилийн хугацаанд зүгээр л сонгуулийн шоу маягтай байсан С.Зориг агсны хэрэг одоо л нэг юм жинхэнээсээ илэрч байна уу гэмээр үйл явдлууд энэ жил өрнөлөө.

Өнгөрсөн оны төгсгөлд С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилсан. Улмаар хэд хэдэн сэжигтнийг баривчилсан нь энэ хэргийг илрүүлж болох юм гэдэг горьддогыг илүү бодит болгосон. Гэвч яг бодит байдал дээрээ илрэхээр хэмжээнд хүрсэн үү гэдэг нь бас л эргэлзээтэй байна.

Уг хэргийн цорын ганц гэрч болох эхнэр Б.Булган алуурчныг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан хэмээн 18 жилийн турш мэдүүлсээр ирсэн юм. Харин хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн 3-4 жилийн өмнө алуурчинг хоёр эрэгтэй хүн байсныг олж тогтоосон байдаг. Улмаар өнгөрсөн 2015 оны 10 дугаар сард уг хэргийн сэжигтэн гэх 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулсан юм. Улмаар мөрдөн байцаалтын явцад сэжигтэн этгээдүүд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн хуулийн байгууллагын эх сурвалж мэдээлж байсан билээ.

Хэргийн сэжигтэн гэх дээрх хоёр эрэгтэйг баривчилснаас сар гаруй хугацааны дараа С.Зориг агсны эхнэр Б.Булганыг 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгаж сэжигтнээр татан ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хорьж байцаалт явуулж эхэлсэн юм. Улмаар байцаалтын явцад түүний цагдан хорих хугацааг сунгаж яллагдагчаар тооцож өнөөдрийг хүртэл найман сар гаруйн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан аж. Зарим хэвлэлд Б.Булганыг, С.Зориг агсны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй хүн байсан хэмээн худал мэдүүлэг өгч, аман зургийг худал гаргуулж, хэрэг илрэх явцыг удаашруулсан гэх шалтгаанаар цагдан хорьсон хэмээн мэдээлж байсан юм.  

Харин Б.Булганыг өнгөрсөн сарын эхээр сулласан билээ. Харин С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хотын дарга асан Э.Бат-Үүлийг  холбогдуулан яллагдагчаар татсан тухай мэдээлэл олныг цочирдуулаад байгаа. 

Ямартай ч 18 жилийн турш  шалгасан хэргийн явц нам жим байсан ч энэ оноос  нэлээд эрчимжиж, хэрэгтнийг илрүүлэхэд тун ойрхон байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Elbegee pizdaa 2016-10-05 16:14:55
    Elbegee batuul 2 sain medej bgaa
    126.186.176.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-03 16:20:08
    Зарим хүн Бат Үүлийг мэддэг юм шиг ярих юм. Тэр Булгантай орондоо хэвтэж байхад нь хажууд нь байсан юм шиг. Зоригийг алсан үгүйг нотлох баримтаар тогтооно ш дээ...
    103.57.93.33
    Мэдэгдсэн Хариулах
  • we 2016-10-03 14:26:04
    m a nam holbootoi otgonbelgiin malchin geed baisan yasn be
    202.9.40.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАН 2016-10-03 12:59:56
    Бат үүлийг барих ёстой бол бариад хорио. Хуулийн өмнө бүгд тэгш байя
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-03 09:12:32
    Сансар чи юу мэдэхэвдээ, учир мэдэх хүмүүс гэж ч хэнийг хэлээд байгаа юм, энүүнд л тоож хэргийн талаар ярьж гэнэ дээ, Бат үүл алаагүй алсан хүнийг нуусан байх
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-03 05:36:16
    Бат үүл яагаад ч хүн алах хүн биш, хүнийг хэлмэгдүүлэх зорилго л дээдсүүдэд бүү байгаасай
    139.5.216.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ЛОГИК ДҮГНЭЛТ 2016-10-03 01:27:30
    ХЭН НУХСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ Ч БАТЛАХАД БЭРХ Л ДЭЭ ОДОО 2 СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ ШОУ БОЛГОЖ БАЙГААД ЗАРЛАХ БАЙХ
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-02 23:13:16
    yamar teneg humuus ve. 18 jil hels heregt gutguulj suuh tiim amar hereg uu ?oorsdii chini neg gutgej uzeh yumsan .
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-02 15:45:19
    хэрэг илэрч байгаа байх аа, Батүүл бүүр нэг сандраад үхэх гээд байх юм даа,
    150.129.140.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-10-02 09:32:37
    Gemten gemtnee haatsailnaa gej.iletsen yum bish uu
    103.57.93.20
    Мэдэгдсэн Хариулах
  • tuugii 2016-10-02 09:23:49
    shaa
    122.201.24.77
    Мэдэгдсэн Хариулах