Мэндчилгээ
Эрхэм хүндэт ахмадуудаа!
           
            Нийслэлийн ажил амьдрал, бүтээн байгуулалттай салшгүй холбогдож үе үеийн түүхийг бичилцсэн эрхэм хүндэт та бүхэндээ олон улсын ахмадын өдрийн гал халуун мэндийг хүргэе.Та бүхэн бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу халуун нас эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж ирсэн, бидний өмөг түшиг болж ирсэн хүмүүс билээ.
         
 "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш " гэж үгүй билээ. Улс эх орныхоо хөгжил дэвшлийг улбаалан тээж өнөөдрийн амжилт бүтээлийг тавилцсан манай нийгмийн үнэтэй, гавъяатай хүмүүс болсон ахмадууд та бүхнийхээ эрх ашгийг огтхон ч орхиж, цалгардуулах ёсгүй.
           
Нийслэл, дүүргүүдийн төр захиргааны байгууллагаас ахмад настанаа хайрлан, хүндэтгэж, ачлан энэрч, эрхэмлэн дээдлэх нь төрийн бодлогын анхаарлын төвд байвал зохих амин чухал асуудлуудын нэг билээ. Ахмадад үзүүлэх нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны олон талт үйлчилгээний цогц асуудлыг, төрийн бодлогоос хөндийрүүлж, алсаас харж, тандах байдлаар дайвар асуудал мэт болгож огтхон ч болохгүй.
           
Ахмад настанд үзүүлэх тусламж тэтгэлэг, тэтгэмжийн хамрах хүрээг хүртээмж, хэрэгцээт чанарыг нь улам сайжруулахыг ахмад настнуудын маань амьдрал ахуй бодит байдлын эрх ашиг өнөөдөр шаардаж байна. Энэ талаар нийслэл дүүргийн төр захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгж тэдгээрийн удирдлагууд онцлон анхаарч ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд 106 мянган ахмад байна. Манай ахмадууд нийслэл, дүүргийн ахмадын 10 хороо, 152 зөвлөлд харьяалагдаж байна.
                     
Цаашид бид ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр засгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчижүүлж ажиллах болно.
           
Улс орны хөгжил дэвшил хойч үеийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө цуцалтгүй хөдөлиөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, нийслэл дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, ухаанаараа цаашдаа ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
           
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, дүүрэн баян, түвшин жаргалыг хүсэн ерөөе.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.