Залуу уяачид чуулна

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган аравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус холбоо нь Монгол морины соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, мөн монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй залуу уяачдыг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байгаа аж.

Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар "Монголын морин спорт, уяачдын холбоо" болоод "Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо" ажиллаж байна.

Б.Орхон
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.