Увс аймагт МУГТ Д.Сумъяагийн алдрыг тэмдэглэж байна
МУГТ Доржсүрэнгийн Сумъяагийн алдрыг тэмдэглэх арга хэмжээ Увс аймгийн Улаангом, Баруунтүрүүн, Тариалан сумуудад аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний хүрээнд  Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн АШТ энэ сарын 1-2-ны өдрүүдэд Улаангом хотноо болж байна.

Мөн маргааш 10 цагаас аймгийн кино театрт хүндэтгэлийн хурал болох бөгөөд түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” МУСК-г толилуулах аж.

Доржсүрэнгийн Сумъяа нь:

- Рио 2016 зуны олимпийн 31-р их наадмын мөнгөн медаль,

- 2015 оны ДАШТ-ний хүрэл, 2014 оны багийн ДАШТ-ний мөнгө,

- 2013, 2016 оны Дэлхийн мастеруудийн хошой алтан медальт,

- Дэлхийн цомын таван удаагийн аварга,  2016 оны Ази тивийн аварга,

- Олимп дэлхийн хос медальт Монгол улсын анхны эмэгтэй жүдоч,

- Бөхийн самбо барилдааны дэлхийн гурван удаагийн аварга зэрэг олон амжилтуудын эзэн билээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.