Маргааш Туул голоо цэвэрлэнэ
Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу  аравдугаар сарын 1-ний өдөр Туул, Сэлбэ гол (Дунд  гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50  км газарт хийх гэж байна.

Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман  байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. 

Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх  (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм.  Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд   ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна.
 
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchuud aa!!!! 2016-09-30 09:24:24
    Ta nar yyl ys tyyl goloon bohirdyylalgyi aj terj chadmaar yum daanch setgel alga daa!deer ni ylas oron chini erend orood syirch baihad Mongol hynii setgel baima...
  • Зочин 2016-09-30 09:00:14
    БОАЖЯ анх удаа зөв ажил хийж байна, нүгэл нь нимгэрэх байхдаа, УБ хотын дарга нараас илүү энэ яам л Богд уул, Туул голыг устгасан шүүдээ