Төмс, хүнсний ногоо худалдаалахдаа баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж хэрэглэгчдийг хохироох тохиолдол олон гардаг.
Тиймээс Стандарт, хэмжил зүйн газраас Маргааш буюу аравдугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд орон нутгийн тариачдын ашиглаж байгаа баталгаагүй жинг нэг удаагийн үнэ төлбөргүй баталгаажуулалт хийхээр болжээ.
Баталгаажуулалтыг “Сүхбаатарын талбай”, “Барилгачдын талбай”, “Скай” худалдааны төвийн гадна талбайд өөрийн тарьсан төмс, хүнсний ногоогоо арилжиж буй иргэдэд хийх аж.
Б.Орхон
olloo.mn