Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана
Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой ирэх арваннэгдүгээр сарын 11-нд Сингапур улсад тулалдахаар боллоо.

“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны сүүлчээр М.Гафуровт дийлдэн, дэлхийн аваргын бүсээ алдсан бөгөөд энэ удаа аваргын бүсний төлөө дахин тулалдахаар болсон байна.

Ж.Нарантунгалагийн тухайд 2003 онд Монголд болсон холимог тулааны "Mongolia Fighting” тэмцээнд "Монголын каратегийн холбоо”-г төлөөлөн оролцож хасах 93кг-д түрүүлж амжилтын гараагаа эхэлжээ.Мөн 2009 оноос  Кик боксын "К1”-н аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад нь нэгэн Япон дасгалжуулагч санал тавьснаар  зөвхөн холимог тулаанаар хичээллэх болжээ.

Тэрбээр холимог тулаанаар дараах амжилтуудыг гаргаад байна. 

•2011 оны 10-р сарын 30-нд Макаод болсон LFC /Legend Fighting Championship/ холбооны "Ази Номхон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн”-ээс 70,3кг-ын жинд аваргын бүс
•2014 оны 8-р сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон One FC холбооны "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс 65,8кг-ын жинд "Аваргын бүс” хүртсэн.
Олон улсад бүртгэгдсэн 15 тулаан хийсэн бөгөөд 11 ялж, 4 ялагдсан байдаг ба бүртгэгдээгүй 7 ялалт бий.
2016 оны 3-р сарын 22-нд Монгол Улсын Гавьяат тамирчин болсон.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-02 04:57:20
    За одоо Нарантунгаа даагаа нэхнэ шүү. Өмнө нь жоохон дутсан даа. Бариулчаагүй байсан бол тэр Орос уг нь цохилт даахгүй унах гэж байсан даа.
  • sancho 2016-09-30 08:41:17
    Ууууухаййййй, Ууууухаййййй, Ууууухаййййй
  • ggggg 2016-09-30 06:52:42
    zuuraldahgvi bol gafuroviig alah yum bn lee manai hvn