Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй ААН-үүд нэг хувийн татвар төлнө

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. 

Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн   орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,   тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар   албан татвар ногдуулах зохицуулалт хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд   өргөнөөр  хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн   албан   татвар   ногдох   орлогын   нийлбэр   дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг,  дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hen  2016-10-03 13:42:48
    Hen ni 1%, hen ni 10% tatvar tolood bn aa? Shudraga yavdal mun uu? Tomchuud uursduu 1% d oruulaad tatvaraas zugtaaj bn aa kompanaa.
    150.129.142.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Загдаа 2016-10-02 05:34:06
    үйл ажиллагааны чиглэл заах нь утгагаүй штээ нийтэд нь 1,5 тэрбум гээд босго заагаад өгчихвөл яасан юм бэ
    139.5.216.243
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-01 13:12:42
    bolj bn. harin nuat-g yah ve?
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-01 04:38:20
    Tegj l ih demjihged bga yum bol buh salbarin jij.dund aan-g hamrulach hudla undor bosgo tabij ursdinho erh ashgig bodoh yum TENEGUD
    150.129.143.84
    Мэдэгдсэн Хариулах
  • zail 2016-10-01 04:16:28
    irgedeesee tatvar Nemeh zamaar 600terbumin sharhaa nohoj ehelhendee maniihn amjilt husie ushuu nemeerei ard irgedee sohruuleerei
    103.229.123.7
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-01 04:14:20
    TENEG HUN HUURCH B.GAA YUM SHIG BALAI YUM HIIHIIN.NUAT-Iin huviig buuruulsn bol BAYARLAAD BARSHGVI BAIH BAILA
    182.160.0.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Новшооо 2016-09-30 13:50:00
    Новшоо Ийм зарим 1% ТОЛНО . Нэр Ороогуй Гээд Бусад бизнесууд 10 % ТОЛОХ юмууу
    109.128.64.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ Барилга Гээд Оорийн безнис 2016-09-30 13:23:20
    Чойжоо Оорийн безнисээ оруулжээ
    109.128.64.169
    Мэдэгдсэн Хариулах
  • IT 2016-09-30 12:12:54
    Мэдээллийн технологийн компаниудыг үүнд хамруулж болоогүй юм уу? Програм хангамж, мэдээллийн технологи бол ирээдүйд чухал салбар шүү дээ.
    103.229.122.163
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-30 10:47:40
    sn bn . odoo luivarchidiin 34,7 ih naydiig il bolgoj tulvvleh hergtei.
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • bas 2016-09-30 10:11:37
    Хүмүүс ААНОАТ-ыг андуурч НӨАТ 1% боллоо гээд буруугаар ойлгоод эхэллээдээ
    202.126.91.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-30 08:56:39
    битгий та нар юм бүрийг шүүмжилж бай, хөдлөнгөөс шүүмжлэх амархан шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Mash zuv 2016-09-30 07:24:15
    Demjij bn . Ingej baij say jijig dund uildveruud telj uildverleliin baaz suuri ni usuh bololtsoo burdene
    103.212.116.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-30 07:13:42
    ЗӨВ БАЙНА . НАӨТ-ИЙГ ЯЛГАВАРТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. 5%-15% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
    202.9.44.13
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch  2016-09-30 06:47:30
    Mash zov alham! odoo l ard irgediinhee toloo ajil hiij ehlej baina
    150.129.140.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Бодол 2016-09-30 06:29:38
    АПУ, Шунхлай, MCS болон Банкууд 100 хуваагдах уу? Баахан охин компани төрүүлдэг байсан үе дахин ирлээ гэж л харж байна.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Ner 2016-09-30 06:20:27
    Tatvar buuruulsan dur uzuulj huurch baina. Heden Compani hamragdah ve?
    139.5.216.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-09-30 06:17:25
    Yostoi zuv huuli bn.
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах