Жүдочид ОУ-ын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
Есдүгээр сарын 29-ий өдөр ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотноо жүдо бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн жүдоч хүч үзсэнээс 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт МУГТ Дашдаваагийн Амартүвшин нийт долоон барилдаан хийж мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн 66 кг-ын жинд ОУХМ Довдонгийн Алтансүх долоон бөхтэй хүч үзэн хүрэл медаль хүртжээ. Харин 66 кг-д хүч үзсэн ОУХМ Ганболдын Хэрлэн, 73 кг-д зодоглосон ОУХМ Ганбаатарын Одбаяр нар дөрвөн тойрог барилдаад тэмцээнээ дуусгасан байна.
 

 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-30 04:24:09
    Сайн барилдсан байна, Оросуудтай 7 барилдаад медаль авна гэдэг зөөлхөн хоол биш шүү, Вьетнамд очиж барилдсан биш, Оросод очиж барилдана гэдэг дэлхийн хэмжээ шүү...
  • Irgen 2016-09-30 03:56:31
    Sain bn mundag shu