Хойд Солонгосчуудад дулаан хувцас, бэлэн мөнгөөр тусална
Хойд Солонгосын Хамген мужид  наймдугаар сарын сүүлээр болсон их хэмжээний үер, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах аяныг “Амьдрах ухаан төв”, “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”, “Туслах цэг сан” зэрэг байгууллагууд эхлүүллээ.  

Үерийн гамшгаас болж 138 хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн сураггүй болсон. Харин гэр оронгүй хүний тоо 68 мянган хүрээд байна. Хойд Солонгосын төр засгаас Монгол, Куба, Вьетнам зэрэг цөөн хэдэн оронд тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан билээ. Энэ хүрээнд  аяныг зохион байгуулагчид  хандивын данс нээжээ. Мөн иргэдэд хандаад хүүхдийнхээ хуучин, дулаан хувцсыг цуглуулж өгөхийг хүсэж байна. 

БНАСАУ-ын Элчин сайдын яамныхантай ярилцахад юуны өмнө орон гэргүй болсон хүмүүсийг байрлуулж буй газрыг дээвэрлэх мөнгө, хүүхдүүдэд дулаан хувцас хэрэгтэй байна гэсэн. 

Монголын ард түмэн Солонгосын дайны үед болон дараах сэргээн босголтын хүнд хэцүү жилүүдэд сэтгэл санааны болон эд материалын туслалцааг үзүүлж байсан түүхтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2016-11-22 06:02:27
    Ядрах үед нь туслах хэрэгтэй.
  • irgen 2016-10-12 03:22:01
    Uursdiiguu yaaya gej baij bas neg gahaig iveeh uu tee? Yu giiguulj bgaan ene hoid solongos?
  • зочин 2016-09-30 11:01:53
    Туслах нь зөв шүү. Бид найрамдалт харилцаатай.
  • zz 2016-09-30 08:36:58
    ene ulsiin ard tumend tuslah heregtei
  • zzz 2016-09-30 06:16:35
    BaynOlgiid uer bolohod ingej handiviin ayn yavsanuu oorsdiigoo yay gj bj yarshigl bn
  • иргэн 2016-09-30 06:12:45
    Ялихгүй зусар баяжихад саад. Монголд тэтгэмж өгөх өчнөөн хүүхэд өрх гэрүүд байна. Тэднийхээ төлөө хандивла.
  • эээээээээээ 2016-09-30 05:58:42
    Монгол хүүхдүүдээ еөр тоохгүй юмаа
  • zochin 2016-09-30 05:49:45
    tuslamjiin munguur tsumiin zewsgee khiine dee, eswel deed udirdlaguud ni guruud duusna daa
  • zochin  2016-09-30 05:21:53
    haana tuslamj ee uguh ve
  • Zochin 2016-09-30 05:04:16
    Mash zuv. Ene helbereer l tuslah heregtei. Solongosiin ard tumen bidend hereg bolno shuu.
  • туслахсан даа 2016-09-30 04:46:46
    Ард олон нь хэцүү байгаа бололтой , ер нь хадаж амжихгүй байгаа тарианыхаа хэсгийг өөрсдөөр нь хадуулаад авах хэрэгтэй
  • иргэн 2016-09-30 04:33:35
    маш зөв туслах ёстой шүү
  • ыыыыыыыыыыыыыы 2016-09-30 04:27:50
    тусал