Аравдугаар сарын 3-аас ихэнх нутгаар хүйтэрнэ

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, 3-аас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
 

Аравдугаар сарын 1-5-ыг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын хойд хэсэг, баруун, төвийн аймгуудын зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

УЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-30 02:27:28
    Нээлттэй хаалганы өдөр хөлдөж үхэх юм байна даа